С.Ганбаатар: Амлалтдаа хүрэхгүй бол үхдэл болно

Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

С.Ганбаатар: Амлалтдаа хүрэхгүй бол үхдэл болно

Сонгуулийн хороод болон зарим нэр дэвшигчдээс ирүүлсэн хүсэлтийн талаар санал солилцож, улмаар зөвлөмж гаргалаа.

МАХН эмч, багш нарын цалинг нэмэх ёстой гэсэн байр суурь барьж байгаа аж. Энэ талаараа өнөөдөр /2017.10.04/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян “Үндэсний статистикийн хороо дундаж цалин 900 мянган төгрөгт хүрсэн тухай мэдээлсэн. Гэтэл багш нарын дундаж цалин 450 мянган төгрөг байна. Цалинг нэмэхэд Олон улсын валютын сан Засгийн газар байгуулсан гэрээгээ зөрчлөө гэж үзэхгүй.  Эдийн засгийн боломж  бий. Төрийн өмчит компани, төрийн банкны захирлуудын цалин асар өндөр байгаа. Цалингийн сандаа зохицуулалт хийхэд багш, эмч нарын цалинг хоёр дахин өсгөх бололцоо харагдаж байгаа” гэлээ.

МАХН-ын гишүүн С.Ганбаатар “МАН 2016 оны сонгуульд өгсөн амлалтаа хэрэгжүүлэх ёстой. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт мөн цалинг үе шаттай өсгөх заалт багтсан. Амлалтаа биелүүлж чадахгүй бол  худлаа хэлж төрийн эрхийг авсан болно.

Өнгөрсөн хугацаанд 1600 багш гадаадад ажил хөдөлмөр эрхлэхээр яваад буцаж ирээгүй байна. Цалин бага учраас ажлаа орхиж байна.МАХН багш, эмч нарын цалингаа нэмүүлэх тэмцлийг дэмжиж ажиллана. Бусад улс төрийн намууд ч байр сууриа илэрхийлэх ёстой.  У.Хүрэлсүх сонгуулийн амлалтаа биелүүлж цалинг нэмэх ёстой” гэлээ.

Мөн тэрбээр “Шинээр бүрдэх Засгийн газарт салбараа хамгийн сайн мэдэх хүмүүсийг ажиллуулах. Монгол хүнийг ажилтай байлгадаг хараат бус хүмүүсийг сонгох. Албан тушаал авахгүй гэж амлалт өгсөн хүмүүс хэлсэндээ хүрэхгүй бол улс төрийн үхдэл болно” гэсэн юм.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж