"Моннис"-ийн охин компанийг битүүмжилнэ | News.MN

"Моннис"-ийн охин компанийг битүүмжилнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

"Моннис"-ийн охин компанийг битүүмжилнэ

Нэг сарын дараа бид орон нутгийн төлөөллөө сонгоно. Өөрөөр хэлбэл, манай, танай сум, аймаг, дүүргийг ирэх дөрвөн жил хэн удирдан чиглүүлэх вэ гэдэг нь тодорхой болох юм.

Хөнгөлөлттэй нөхцөлөөр ажилчдаа орон сууцтай болгоно хэмээн урьдчилгаа мөнгийг нь авсан “Моннис” группийн охин компани “Моннис Урбан девелопмент”-ийн эд хөрөнгийг битүүмжлэх шүүгчийн захирамж өнгөрсөн есдүгээр сарын 28-ны өдөр гарчээ. Ингэснээр гомдол гаргасан тал нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албатай гэрээ байгуулж, баталгаажуулсан өдрөөс эхлэн тус компанийн нэр дээрх бүх эд хөрөнгө болоод  гүйлгээ хийдэг дансыг нь битүүмжлэх эрхтэй болж байгаа юм.

Дөрвөн жилийн өмнө “Моннис” групп ажилчидтайгаа хямд орон сууцаар хангах гэрээ байгуулж, 125 ажилтан, ажилчдыг хамруулсан байна. Нэг хүнээс дунджаар 30-40 сая төгрөг, нийт тав орчим тэрбум төгрөгийг байрны урьдчилгаа төлбөрт авчээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд баригдах орон сууц нь гэрээ хийснээс нэг жилийн дараа буюу 2014 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар гэрээнд заасан байв. Гэтэл одоог хүртэл нэг ч блок нь ашиглалтад ороогүй юм. Үүнийгээ санхүүгийн хямрал хэмээн “Моннис Урбан девелопмент” компанийн гүйцэтгэх захирал Б.Урантулга тайлбарлав. Тэрбээр, “2013-2014 оны хооронд тус компани барилга барих найман га газрыг чөлөөлж эхэлсэн. Газар чөлөөлөх ажил удааширч 2015 он хүртэл үргэлжилсэн. Ингээд газраа чөлөөлж дуусаад барилгын ажлаа эхлүүлтэл манай улсад эдийн засгийн хямрал болж, компани санхүүгийн хямралд өртсөн. Мөн засаг төр солигдоод дахин төлөвлөлтийн хүрээнд ажил гүйцэтгэх гэрээ сунгагдахгүй хүлээгдэж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хойно баригдах орон сууцны хороолол нь  нийт 10 блок барилгаас бүрдэнэ. Эхний хоёр блок буюу 336 айлын орон сууц 2018 ондоо багтаад ашиглалтад орно” гэв.

Харин “Моннис Урбан девелопмент” компанид байрны урьдчилгаа төлбөр болгож 36 сая 450 мянган төгрөг төлсөн иргэн Д.Батгэрэл өнгөрсөн хавраас эхлэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ. Эхний гомдлыг нь шүүх хүлээж аваад талууд хооронд эвлэрлийн гэрээ байгуулж өгсөн байна. Шүүх эвлэрлийг баталгаажуулахдаа өнгөрсөн зургадугаар сарын 10-наас наймдугаар сарын 1-ний өдрийн хооронд 36 сая 450 мянга болоод нэмэгдэл төлбөр гурван сая 650 мянган төгрөг нийт 40 сая төгрөгийг шатлалтайгаар бүрэн барагдуулахыг “Моннис Урбан девелопмент” компаниас шаардсан байв. Гэвч тус компани өнгөрсөн хугацаанд шүүхийн шийдвэрт хайхрамжгүй хандаж биелүүлээгүй байна. Тиймээс иргэн Д.Батгэрэл дахин шүүхэд хандаж, шүүгчийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн гүйцэтгэх хуудас гаргуулжээ.

 

АЖИЛЧДААСАА 5 ТЭРБУМ, ТӨСВӨӨС 3.5 ТЭРБУМЫГ АВЧЭЭ

 

“Моннис Урбан девелопмент” компани нь ажилчдаасаа байрны урьдчилгаа болгож тав орчим тэрбум төгрөгийг авснаас гадна шинээр барих орон сууцныхаа дэд бүтэц, шугам сүлжээ барихад шаардагдах хөрөнгөө нийслэлийн төсвөөс авчээ. Тодруулбал, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд баригдах орон сууцныхаа дулаан, цахилгааны шугам сүлжээ татахад зориулж “Моннис Урбан девелопмент” компанид нийслэлээс долоон тэрбум төгрөг өгөхөөр төсөвлөсөн боловч гүйцэтгэх захирал Б.Урантулгын хэлснээр төсөвлөсөн долоон тэрбумаа бүтнээр нь аваагүй бөгөөд хөрөнгө оруулалт, санхүүгийн асуудлаа тодорхой тоочих боломжгүй аж. Харин албан эх сурвалжийн мэдээлснээр, “Моннис Урбан девелопмент” компанид өнгөрсөн хугацаанд нийслэлийн төсвөөс 3.5 тэрбум төгрөгийг өгчээ. 

Нийтдээ 120 гаруй иргэн 30-40 сая төгрөгөө өгөн байраа хүлээж сууна. Тэдний нэг нь С.Мөнхжаргал. Тэрбээр “Моннис” группийн нэг салбар компанийн үйлдвэр эрхэлсэн захирлаар 2008-2016 оны хооронд ажилласан. Энэ хугацаандаа зах зээлийн үнээс хямд өртгөөр 65.72 мКв гурван өрөө байртай болохоор 31 сая 545 мянган төгрөгийг урьдчилгаа болгож компанидаа төлжээ. Өнгөрсөн хугацаанд С.Мөнхжаргал зовлон нэгтэй нөхдөө олж, компанийн удирдлагууддаа шаардлага хүргүүлж, ойлголцохоор хөөцөлдсөн ч амжилт олоогүй байна. Учир нь, “Моннис” группийнхэн дам дамдаа байр захиалсан ажилчдынхаа нэрсийн жагсаалтыг ихэд нууцлах болжээ.

Тав орчим тэрбум төгрөгийн урьдчилгаа төлсөн “Моннис” группийн ажилчдаас гадна газраа чөлөөлсөн 100 иргэн байртай болохоор уйгагүй хүлээж сууна. Тэдэнд түрээсийн төлбөр сар бүр байгуулсан гэрээнийхээ дагуу төлдөг гэж “Моннис Урбан девелопмент” компаниас мэдээлсэн ч, орох оронгүй болоод цөхрөнгөө барсан иргэн олон байна. Мөн “Моннис Урбан Девелопмент” компанийн  орон сууц барихыг хүлээж тэсэлгүй, түрээсийн байр хэссээр насан эцэслэсэн тохиолдол ч байна.

 

“МОННИС” АЖЛЫН БАЙРНЫ САНХҮҮГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛДЭГ ҮҮ?

 

Хэд хэдэн удаа иргэн Д.Батгэрэлийг төлөөлж, “Моннис” группийн удирдлагуудтай нүүр тулсан өмгөөлөгч Д.Оюунбат нь “тус компанийг цэвэрхнээр мөнгө угааж, ажлын байрны санхүүгийн дарамт үзүүлдэг” гэж шүүмжлэв. Түүний хэлснээр, “Моннис Урбан девелопмент” компани ажилчидтайгаа орон сууцны захиалгын гэрээг байгуулахдаа ямар ч хүү алданги тооцохгүй гэдгийг онцлон тусгажээ. Энэ нь 40 сая төгрөг төлсөн нэг ажилтан нь мөнгөө 10 жилийн дараа эргүүлэн авсан ч, компанид ямар нэгэн хохиролгүй. 10 жилийн турш 40 сая төгрөгийг угааж байгаад өгөх боломжтой аж. Үүнээс гадна үйлчлүүлэгч Д.Батгэрэлээ төлөөлж, “Моннис” группийн санхүү хариуцсан захирал н.Нарантуяатай уулзан хохирлоо шүүхийн шийдвэрийн дагуу яаралтай барагдуулах шаардлага тавьтал бэлэн мөнгөнийхөө оронд машин авахыг санал болгож, тоглоом тохуу хийсэн тухай өмгөөлөгч Д.Оюунбат ярив.

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2017-10-04 103.10.21.107

моннисий чулуунбаатар , жаргалсайхан ах дүү 2 жинхэнэ [Хориотой Үг] [Хориотой Үг] даа . хэзээ нэгэн цагт үнэнд гүйцэгдэж шоронгийн хадаас болох нь дамжиггүй

Avatar

Зочин 2017-10-04 202.70.46.222

MONNISiin BAZ ovogtoi Chuluunbaatar tuunii ah BAZiin Jargalsaihan bugd luivarchid..neg odor burhan ta nariig shiitgeh bnoo.

Avatar

MIAT-g luivardan avah gej baina 2017-10-04 103.26.194.9

Odoo monnis miat-g luivardan avah ayan urnuulj bn tsaana chin!

Avatar

иргэн 2017-10-04 27.123.214.2

Моннис ер нь луйврын компани байхаа. Бүх зүйл нь ноотой. Танил тал ихтэй, мөнгөөр аргалаад сурцан болохоор л өдий хүрсэн байн. Үнэнээр нь шалгаж үзвэл ч их ноо гарна даа. Гэр бүл, хамаатан садан, найз нөхдөөрөө нийлээд ажилчдаа дээрэлхээд сурчихсан хувийн компаниудын хамгийн гол жишээ болсон газар.

Avatar

Зочин 2017-10-04 202.21.115.165

Bi 30 say togorog ogson odoo boltol avaagui, Monnisiin ajilchdaasa avsan 5 terbum, niislelees avsan 3.5 terbum deer n nemeed hotiin hamgiin ashigtai bairlald baidag 100 garui ailiin 8 ga gazar nit ortgooroo 20 garui terbum togrogiig zalilsan, Ergeed shuugdeh bolohooroo niislelees amalsan mongoniiho taliig n l ogson ste, tegeheer yaaj barih ve gedeg tailbartai, ooroor helbel niislel buruutai. oorsdoo buruugui, yor n bol ene companiiin busad ohin companiud bugd aldagdaltai ajilladag. ene hulih coompanytai suuliin uyed hamarch ajillah sonirholtoi company bolon humuusiin too odor bur bagasch bgaa, bi dotor n ajilladag bsan hunii huvid sain medej bna. ene company humuusiin itgel evdsen. Ajilchid n MOnnist ajillaj bsnaa ch nuuj bsan udaatai taarch l bailaa, MONNIS bol tom company ogthon ch bish. ner hundgui nernees oor сүргүй company, end yarigdaad bgaa ter barrij chadahgui bgaa barilgiin ajiln oorsdiinh n heldegeer ediin zasag bolood niislel buruutai gedeg ch. Yag hajuud n barigdsan Tsagaan huaran geed company bii tednii barilgiin ajil, avsan tosov n yag ijilhen bogood tsag hugatsaan hurtel adilhan bdag. TSAGAAN hurangiinhan hamaagui iluu hiij odoo tend n olon ger bul sain amidarch bgaa. tegeheer MONNISiin heleed bgaa ter tailbaruud n bugd hudal ugs, /uildel bol uneniig ilchildeg/ MINII huvid mongoo l avmaar bna. ednii heldeg sain odor irnee teseerei gedeg ugs odoo boltol hereglegddeg. Uuchlaarai, ug n bi idsen hoolrugaa nulimah durgui ldee, gehdee heleh heregtei bolood bichij bna. Business bol amalsan amlaltaa biyluulehiig l heldeg bolohoos heniig ch hamaagui hohirooj bgaad ondor ashig, goy baishintaigaa haruulahiig heldeggui. yos surthuun gedeg zuil haana ch baih yostoi. ter utgaar n hellee. Chuka bol businessman bish. niigemd yos surtahuun us agaar met uguilegdej bnadaaa. hoorhiii gej!

Avatar

ZOCHIN 2017-10-04 202.131.242.130

NOWSHIIN LUIBARCHIN BAZIIN GER BUL MONGOLIIN ARD TUMNEER TOGLOJ HANAHGUIMAA….yaj buten noirtoi honoj ur huuhduud ni sain ybdag ym boloo… businessman geed bgan shuu ulaan luibarchin, hunii adag!!!!!! iim uildluudee ZOSGOO!!!!!

Avatar

иргэн 2017-10-04 66.181.164.132

Моннис, түүний эзэн Базын Чулуунбаатар, түүний ах нар бол хүн ёсны наад захын шинж тэмдэггүй, хүн дүрстэй ч албин дотортой юм байна лээ. Бусдын эд хөрөнгийг дээрэмдэж, Монголын төрийн байгууллагынхныг хахуулдаж, нийгмийн доройтлын том шалтгаануудын нэг болж амь зуудаг гэж би боддог. Гутамшиг

Avatar

Zochin 2017-10-04 150.129.142.82

Ter Sainbayar ged zahirlaas ni neh. Odoo qrdchilal shudarga es geed tom tom yum yariad twitterdeed yavj baigaa.

Avatar

Зочин 2017-10-04 202.9.42.202

Дандаа бусдыг рекетлэж дарамталж байж олсон мөнгө яаж юм болохов дэ. Солонгос хүний барилгыг хүртэл хүчээр булааж авчаад томроод сууж бдаг балиар луйварчин [Хориотой Үг] рекет юмнууд. Нүгэл нь нүдээрээ бүлт гарч эхэлж бгаа нь тэр. Зөв явж зөв амьдар!!!

Avatar

Зочин 2017-10-04 27.123.214.88

МОННИС ХХК НЬ ЭРДЭНЭТИЙГ ХУУ СОРЖ АСАР ИХ МӨНГӨ ЛУЙВАРДАЖ ОФФШОРТ НУУСАН ЗАХИРАЛ АСАН ГАНЗОРИГИЙН ХҮҮ,УИХ-Н ГИШҮҮН ТЭМҮҮЛЭНГИЙН КОМПАНИ АЖ, ТЭМҮҮЛЭН АЖИЛЧДАА ХУУРЧ ХУЛХИДАЖ ЛУЙВАРДСАН МӨНГӨӨ ТЭР ОФФШОРЛУУГАА ГУЛГУУЛСАН БАЙЖ МЭДНЭ ДЭЭ, ТЭМҮҮЛЭН 5 ТЭРБУМ АЖИЛЧДААСАА АВЧИХСАН, БАЙР НЬ АЛГА, ОДОО ӨРӨӨ ТӨЛ, ЛУЙВАРДСАН МӨНГӨӨ ОФФШОРООСОО АВЧИРЧ ТӨРД ТУШАА, ӨРӨӨ ТӨЛ.

Avatar

Зочин 2017-10-04 59.153.113.173

Ugaasaa lyivarchin kompani shd meddegguim uu

Avatar

Зочин 2017-10-04 59.153.113.173

Машин нь ч гэсэн явдалтай

Avatar

Зочин 2017-10-04 66.181.184.35

моннис бол хогийн компани шүү дээ

Avatar

Зочин 2017-10-04 182.160.3.254

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГИЙН КОМПАНИ ШҮҮ ДЭЭ ИЧЭЭЧ ДЭЭ [Хориотой Үг] ААВ ХҮҮ 2…

Avatar

Зочин 2017-10-04 202.21.106.115

өө пизду ийм гуриа компани байсан юм уу, манайхан ч дээ, захиралууд нь л хамгийг нь хусчихаад ажилчид нь гэж өдөр хоног өнгөрөөсөн улс

Avatar

Зочин 2017-10-04 182.160.4.33

Д.Сайнбаяр: Моннис Групп олон зуун айлын орон сууцны төсөл дээр ажиллахаар боллoo
http://www.monnis.com/media/news/270
гээд бсан сайнбаяр хаачив………. захирал нь бсан биздээ………….

Avatar

Zochin 2017-10-04 122.201.24.252

Munguu avmaar bn. 35say tugrug 4jiliin tursh bankind hadgaluulsan bol odo 52say garah bsn. Luivarchid.

Avatar

hereglegch 2017-10-04 202.179.31.169

kanpani hulih bol nissan avaltgui shiv de mongoo l avsan deer

Avatar

Etugen Purevdorj 2017-10-04 202.70.46.208

Наадуул чинь ажил хийж чадахгүй байж өөрсдийгөө төвийлгөсөн нэг л дүрэм журам ярьсан гарууд байдгийн их том компанид ажилдаг гэж боддог байх үнэн хэрэгтээ тийм биш шүү дээ!!

Avatar

Etugen Purevdorj 2017-10-04 202.70.46.208

Наадуул чинь ажил хийж чадахгүй байж өөрсдийгөө төвийлгөсөн нэг л дүрэм журам ярьсан гарууд байдгийн их том компанид ажилдаг гэж боддог байх үнэн хэрэгтээ тийм биш шүү дээ!!

Avatar

Зочин 2017-10-04 1.25.155.201

ямар аймар газар вээ

Avatar

Зочин 2017-10-04 122.201.24.228

Новшийн компани

Avatar

Зочин 2017-10-04

Моннис ийн байранд захиалга ажиллаж бга ажилаасаа [Хориотой Үг] иргэд бвал холбогдоорой 94010050 Мөнхжаргал

Avatar

Zochin 2017-10-04 193.57.67.241

Чука, Зоригт 2-ийн л ажил. Бусад жижиг сажиг дарга нар нь яахав тэдний нүүрийг халхлаад л ажилтай явдаг. Тэр 2 нь хамаг компианаа өөр хүмүүсээр удирдуулсан нэртэй, цагдаа, шүүхээс зугатаад л. Эдний луйврыг мань барахгүй ээ.

Avatar

Зочин 2017-10-04 66.181.183.67

hoorondoo bas muudaltsaad 2 biye ruugee buruugaa chihsen nohod bdiin

Avatar

Zochin 2017-10-04 193.57.67.241

Энэ юу ч биш. Цаана чинь зөнзөө юм байгаа. Бүр номадсын ёүлжээгээр бүтэн 2 жил замын ажилчдын хоол, хүнсний үйлчилгээ авчихаад, нэг ч төгрөг төлөөгүй ч юм байна.

Avatar

Зочин 2017-10-04 150.129.142.239

Ёстой хогын газар

Avatar

saixantsetseg 2017-10-04 103.26.193.184

chuka xaramch murtluu banzaldax durtai udur bur uur oxiduudiig ashiglaad yvdag , goy medee bn dampuurval taarna.

Avatar

Би 2017-10-04 122.201.22.167

Чи тэр шаааалгуулсан охины нэгүү ххаха

Avatar

Зочин 2017-10-04 103.26.193.119

bair ni ene jil ashiglaltad orno gesen unen uu?

Avatar

Зочин 2017-10-04 203.169.48.146

Моннис угаасааа л хогийн компани, захирлууд нь залилаж мэхлэх арга хэрэглэж байдаг

Avatar

Зочин 2017-10-04 202.4.248.67

ene kompanii zahiral zaluu ni twitterchin, gadaadad surguulid yavlaa enee teree gej bsan shd zun. Mungu ugaaj garshsan gar bh ni, urid ni APU-d bsan sanagdaj bna

Avatar

Зочин 2017-10-04 43.228.130.243

Iim archaagui managment- tei company ulsiin top company-n 1 gej bodohoor hetsuuye

Avatar

TSTS 2017-10-04 109.201.137.46

BALARSAN YUM BEE

Avatar

Зочин 2017-10-04 202.131.236.170

Иргэнийхээ талд зогсож, шийдвэр гаргасан шүүгчид баяр хүргэе. Олон жилээр ард олныг хууран мэхэлсэн Моннискомпанийг хатуу шийтгэ.

Avatar

Зочин 2017-10-04 202.180.220.186

моннис ч ёстой новшийн компани байна даа [Хориотой Үг] лүүгээ тонил

Avatar

Zaaval shuuhdeed av 2017-10-04 108.218.234.108

Doromjiltson bna. 40 saya-g 5 jiliin daraa avlaa ch hansh ni unaad, 10 saya-n hemjeend baij chadhuu? Udruus udurt Tugrug tsaas bolj bna shd.

Avatar

Зочин 2017-10-04 126.234.116.206

Zaxiral bol 00~iin tsaas

Avatar

Зочин 2017-10-04 202.131.225.197

Monnis dandaa noxoi yum xiideg.noxoigooroo duusna

Avatar

Зочин 2017-10-04 202.131.228.20

Зарим компани ажилчдадаа байр өгч байхад зарим нь мөнгийг нь авч хулхидах юм аа

Avatar

Burhan 2017-10-04 112.72.11.118

Uudgui humuus shitgelee avna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж