Хөл бильярдын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

Хөл бильярдын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

Хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт заасан баримт бичгийн бүрдлийг шаардах ёстой аж.

“БҮҮМ” снүүкбол тоглоомын төв нь 2017 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд байгуулагдсан цагаасаа эхлэн бүх насныхны амралт, чөлөөт цагийг сонирхолтой, идэвхтэй өнгөрүүлэх тохилог, тав тухтай орчинг бий болгон ажилласаар ирсэн. 

Тус төв нь 1 талбайд 2-6 хүн тоглох боломжтой снүүкболын стандарт 8 ширээтэй, хүссэн үедээ хүйтэн ундаа, зуушаар үйлчлүүлэх пуфеттэй, хүүхэд саатуулах тоглоомын хэсэгтэй, нэг дор 100 хүртэл хүнийг хүлээн авах чадалтай, Монголын хамгийн анхны Снүүкбол тоглоомын төв юм.

2011 оноос эхлэн дэлхийн улс орнуудад эрчимтэй хөгжиж байгаа Хөл бильярдын спортыг Монголдоо таниулан сурталчлах, хүүхэд залуучуудын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортлог, эрүүл амьдралын хэмнэлийг идэвхжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах зорилгоор “Бүүм” снүүкбол тоглоомын төвөөс дараах тэмцээнийг зарлаж байна.

Энэхүү тэмцээнд гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо оролцох боломжтой бөгөөд та бүхнийг Хөл бильярдын спортоор өрсөлдөж, “Бүүм” снүүкбол тоглоомын төвийн нэрэмжит Анхдугаар тэмцээнд оролцохыг урьж байна. 

“Бүүм” снүүкбол тоглоомын төвийн видео танилцуулга

Түүнчлэн “Бүүм” снүүкбол тоглоомын төв нь Капитрон банкны Лояалти хөтөлбөрийн анхны гишүүн байгууллагуудын нэг бөгөөд та бүхэн тус хөтөлбөрт хамрагдаж, давхар хөнгөлөлт урамшуулал эдлэх боломжтой юм. 

“Бүүм” снүүкбол тоглоомын төвийн үүд хаалга өдөр бүр 11:00 цагаас шөнийн 00.00 цагийн хооронд нээлттэй байх тул та бүхэн захиалга өгөхийг хүсвэл 77116822, 88226822, 86226822 утсаар холбогдоно уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж