Томууны вакцин хийж эхэлсэн үү? | News.MN

Томууны вакцин хийж эхэлсэн үү?

Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

Томууны вакцин хийж эхэлсэн үү?

Санал хураалтаар Б.Алтанжаргалыг хуралдаанд оролцсон 55 гишүүний 60 хувийн саналаар СЕХ-ны нарийн бичгийн даргыг томилж тогтоол баталлаа.

Хүйтэн сэрүүний улирал эхэлж ханиад, томуу тархаад эхэлжээ. Тиймээс NEWS агентлаг энэ удаагийн “Эрүүл мэнд” буландаа томууны вакциныг онцоллоо. 

  • ХӨСҮТ томууны эсрэг вакцин хийж эхлээгүй бөгөөд вакцин нь хараахан ирээгүй гэж байлаа. Харин зарим хувийн эмнэлгүүд аль хэдийн томууны вакцин хийж эхэлжээ.
  • ‘Интермед’ эмнэлэг 45 000 төгрөгөөр вакцин хийж байна. Бусад эмнэлгээс үнийн хувьд зөрүүтэй байгаа нь вакцин хийхээсээ өмнө эмчийн үзлэгт хамруулах юм байна.
  • Харин “Юнимед” эмнэлэг буюу хуучнаар Баянгол эмнэлэг нь эмчийн үзлэг 10 000 төгрөг, вакцин нь 25 000 төгрөг буюу нийт 35 000 төгрөгийн үнэтэй байна. 
  • ‘СОС Медика Монголиа’ эмнэлэг нь өнөөдрөөс /2017.10.04/ эхлэн томуугийн вакцин хийж эхэлсэн бөгөөд 75 000 төгрөгөөр хийж байна гэлээ. 
  • “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг томууны вакциныг найман сарын сүүлчээс хийж эхэлжээ. Вакцины нэг тунг 33 000 төгрөгөөр хийж байгаа юм. Тус эмнэлэг вакцинд хамрагдсан эхний 2 000 хүнд Солонгос улсын Green Cross компанийн GC FLU вакциныг хийсэн байна. Уг вакцин дуусч дахиж ирэхгүй гэсэн учир мөн л Солонгос улсын Sinovac компанийн ANFLU вакциныг хэрэглэж байгаа гэж тус эмнэлгийнхэн хэлж байлаа. Тус хоёр вакцины үйлдвэрлэсэн компани нь л өөр болохоос бусад орц найрлага нь, хэрэглэх процесс, үйлчилгээ нь ижил гэнэ.
  • Харин Гранд мед эмнэлэг энэ жил томууны вакцин хийхгүй юм байна.

Ханиад томууны ид дэгдэлтийн үе нь арван сараас эхэлдэг учир урьдчилан сэргийлж найм, есдүгээр сард вакцин хийлгэвэл дархлаа тогтоц нь сайн байдаг ажээ. Томууны вакцин нь ханиадны вирусыг биед зохиомлоор суулгаж өгнө гэсэн үг. Ингэхээр биед гаднаас вирус орж ирлээ гэхэд биед вирус байгаа учраас хүлээж авдаггүй гэж энгийнээр ойлгож болохыг Улаанбаатар Сонгдо эмнэлгийн Эпидемиологич эмч Г.Болдмаа тайлбарласан юм. 

Дээрх вакциныг булчинд тарьж хэрэглэх ба жил бүр ижил хэмжээтэй тарилгаар дархлаажуулалт хийх шаардлагатайг эмч нар сануулж байна. Вакциныг зургаан сартайгаас гурав хүртэлх настай хүүхдэд 0.25 мл-ээр булчинд тарина. Гурваас дээш насны хүүхэд болон насанд хүрсэн хүнд 0.5 мл-ээр мөн булчинд тарих юм. 

Вакцин хийлгэх зайлшгүй шаардлагатай хүмүүс:

  • Ясли цэцэрлэгт явдаг бага насны хүүхдүүд
  • Эрүүл мэндийн болон үйлчилгээний байгууллагын ажиллагсад 
  • Хүн ам шигүү суурьшсан хот сууринд амьдардаг хүмүүс

Дархлаажуулалтын дараа илэрч болох хариу урвал:

  • Тарилга хийсэн газар улайх, хавдах, өвдөх зэрэг хэсэг газрын болон халуурах, толгой өвдөх, ядрах, бөөлжих зэрэг системийн шинжүүд илэрч болно. Гэвч эдгээр нь ихэвчлэн 2-3 өдрийн дотор арилдаг.
  • Ховор тохиолдолд цочмог харшлын урвал илэрч болно.

Ерөнхий анхаарах зүйлс

Ханиад томууны тархалтаас өмнө /8-11 дүгээр сард/ дархлаажуулалтыг хийнэ. Халдварын тархалтаас хамааран дархлаажуулалт хойшлогдож болно.

Вакцин хийлгэж байгаа хүмүүс тарьсан хэсгийг цэвэр байлгах дархлаажуулалтын дараах урвал илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Ханиад, томуу тархахаас сарын өмнө вакцин тариулах.

Жирэмсэн болон хөхүүл үед вакцин хийлгэж болно. Гэхдээ эмчид үзүүлж, эмчийн заасны дагуу хийлгэх эсэхээ шийдэх ёстойг мэргэжилтнүүд анхаарууллаа.

Э.Сосорбурам

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж