Хью Хефнерийн дүрд Жаред Лето тоглоно

Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

Хью Хефнерийн дүрд Жаред Лето тоглоно

УИХ-ын чуулганы хуралдаанаар СЕХ-ны даргаас Н.Лувсанжавыг хүсэлтээр нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Playboy могул Хью Хефнерийн амьдралаас сэдэвлэсэн бүрэн хэмжээний кинонд жүжигчин Жаред Лето гол дүрийг бүтээхээр болжээ. 

Найруулагч Бретт Ратнер аль 2007 оноос уг кино төсөл дээр ажиллаж эхэлсэн гэнэ. Гэвч нэлээд хожуу буюу 2015 онд кино хийх эрхийг албан ёсоор авсан байна.

“Жаред миний эртний найз. Миний төсөөлөлд шууд л Жаред буусан. Түүнийг чадна гэдэгт итгэлтэй байна. Өнөө цагийн шилдэг жүжигчдийг нэг шүү дээ” гэж найруулагч нь ярьжээ.

Гоё, сайхан хүүхнүүдээр хүрээлүүлсэн Хью Хефнерийн зугаа цэнгэл, наадам наргианд хөглүүлсэн диваажингийн амьдрал хэдийд үзэгчдийн хүртээл болох нь одоогоор тодорхойгүй байна. 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж