УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 10.00 цагт товлосон ч УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байгаа тул хараахан эхлээгүй байна.
Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилуулах тухай танилцуулгыг хийх болжээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн долоо хоногт хуралдахад Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан бол УИХ-д Ерөнхийлөгч танилцуулга хийх боллоо.
Г.ХОРОЛ