“Алс Дорнодын гектар” хөтөлбөрийн өргөдлүүдийг судалж эхэллээ хэмээн Приморийн хязгаарын Захирагчийн албанаас мэдээллээ. Газрыг үнэ төлбөргүйгээр иргэдэд олгох энэхүү хөтөлбөртэй холбоотойгоор хуульд оруулсан өөрчлөлт аравдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болж байгаа юм. Энэ өөрчлөлтөөр ан агнуурын бүсэд байгаа газруудын асуудлыг цэгцлэх боломжтой болж байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор өмнө ирсэн өргөдлүүдийг аравдугаар сарын 2-ноос хянан хэлэлцэж эхэлжээ. Ялангуяа зөвшөөрөл нь гарахад ойрхон байгаа, хяналтын сүүлчийн шатанд байгаа өргөдлүүдийг эхний ээлжинд хэлэлцэх аж.
ОХУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алс Дорнодын гектар” хөтөлбөрийн хүрээнд 2016 оны зургадугаар сарын 1-нээс Алс Дорнодын тойрогт амьдарч байгаа иргэн бүрт газар түрээслүүлж байгаа юм. Харин энэ оны хоёрдугаар сарын 1-нээс ОХУ-ын иргэн бүр ийм эрхтэй болсон. Эхний нэг жилдээ уг газраа ямар зориулалтаар ашиглахаа иргэн шийдэх ёстой бөгөөд гурван жилийн дараа эзэмших эрхээ мэдүүлж болох юм. Харин таван жилийн дараа өмч болгон эзэмших, эсвэл урт хугацаагаар түрээсэлж болох юм. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 100 мянга илүү хүн газар авах хүсэлтээ илэрхийлжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ