Өнөөдөр УИХ-ын чуулган 10.00 цагаас хуралдаж, Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох юм. Чуулганы хуралдаанаас өмнө УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар Ерөнхий сайдын томилгоотой холбоотой асуудалд саналаа нэгтгэх аж.
Ерөнхий сайдыг томилсны дараа Засгийн газрын гишүүдээ яаралтай томилох шаардлагатай байгаа юм. Учир нь ирэх оны төсвийн төслийг хэлэлцэхэд шинэ Сангийн сайд байх шаардлагатай тул төсвийн төслийг буцаан татаад байна.
Т.НОМИН