М-Си-Эс Групп сүүлийн гурван жилд 240 орчим нийгмийн үйл ажиллагааг хэрэгжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

М-Си-Эс Групп сүүлийн гурван жилд 240 орчим нийгмийн үйл ажиллагааг хэрэгжүүлжээ

Орон нутгийн сонгуулийн хуулийн төслийн хэлэлцүүлэг УИХ дээр үргэлжилж байна.

М-Си-Эс Групп нь нийгмийн хариуцлагыг компанийнхаа алсын харааны салшгүй нэг хэсэг болгон тодорхойлж, хөгжлийн хэтийн зорилтдоо тусган байнга хэрэгжүүлсээр иржээ. Сүүлийн гурван жилийн байдлаар авч үзвэл, тус групп нь улсын төсөвт нийт 675.5 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлж төр, нийгмийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлжээ. Тодруулбал, 2014 онд 222.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн бол 2015 онд 223.6 тэрбум, 2016 онд 229 тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг цаг хугацаанд нь төлж улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулжээ.

Мөн, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх чиглэлээр үндэсний өв, соёлоо өвлөн хөгжүүлэх, хүүхэд, залуучуудын боловсрол, хөгжилд дэмжлэг үзүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах, эрүүл, идэвхтэй зөв амьдралын хэв маягийг бий болгох зорилготой 240 орчим үйл ажиллагааг хэрэгжүүлж, дэмжин ажилласан байна. Тухайлбал, М-Си-Эс Кока-Кола компани Хөвсгөл нуур, Богд уул, Хан Хэнтий зэрэг тусгай хамгаалалттай газруудын захиргаанд сүүлийн найман жилд нийтдээ 170 мянган био уут бэлэглэсэн байна. Түүнчлэн уг компани үйлдвэрийнхээ хаягдал усыг цэвэршүүлэн, ахуйн бус зориулалтын бүх төрлийн угаалгад ашиглаж болох жилд 2000 тонн хаягдал ус цэвэршүүлэх байгууламжийг салбартаа анхлан барьж 2015 онд бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад оруулсныг энд онцолж болох юм. Өдгөө тус байгууламжийн цэвэршүүлсэн усыг Улаанбаатар хотын нийтийн зам талбайг угаах, ногоон байгууламжуудыг услах болон ой, хээрийн түймэр, объектын гал унтраахад үнэ, төлбөргүй нийлүүлсээр байна. 

М-Си-Эс Группийн хэрэгжүүлдэг нийгмийн шинжтэй төсөл, хөтөлбөрүүдийн нэлээд хэсэг нь залуучуудыг ажлын байраар хангах, мэргэшил олгох, мэдлэг боловсрол, эрүүл мэндийг хөгжүүлэхэд чиглэгдэж байдаг. Тухайлбал, 2014 оны байдлаар тус групп дотооддоо 2400 цагийн сургалт зохион байгуулж, үүнд 2372 ажилтнаа хамруулжээ. Скай Резорт компани гэхэд өнгөрсөн онд Монголын сноубоардын холбоо, Монголын цанын холбооны баг тамирчдын олон улсын тэмцээний бэлтгэл, сургуулилт хийх боломжийг өөрийн цанын бааз дээр хангаснаас гадна, “Өнөр бүл” төв, “Дэлхийн зөн” зэрэг хүүхдийн байгууллага, шилдэг сурагчид оролцсон нийтдээ1400 хүүхдийн цасны баярыг зохион байгуулах үйлсийг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүллээ. 

Тус группийн Интермед эмнэлэг европ стандартын эм, эмнэлгийн хэрэгслүүдийг Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Улсын гуравдугаар төв эмнэлэгт бэлэглэж, хөгжлийн бэрхшээлэй 40 хүнд эрүүл мэндийн үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн бол М-Си-Эс Кока-Кола компани “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн гаднах талбайд “Аз жаргалын цэцэрлэгт хүрээлэн” байгуулсан байна. 

Мөн, Юнител компанийн Монгол киноны сан хөмрөгийг сэргээх, олон нийтэд таниулах төслийн хүрээнд “Алтан фонд”-ын 70 орчим киног HD форматад хөрвүүлэн сэргээсэн нь онцлох хөтөлбөрүүдийн нэг байлаа. Тус компани хуучны кинонуудыг сэргээхэд шаардлагатай орчин үеийн HD формат хөрвүүлэгчийг Архивын ерөнхий Газарт хандивласан байна.

Ийнхүү М-Си-Эс Групп нь олон нийт, улс эх орныхоо өмнө хүлээх өндөр үүрэг хариуцлагаа ухамсарлан нийгмийн шинжтэй олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсээр байна. 

Б.Сувд-Эрдэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж