2018 оны төсвийн төслийг буцаан татлаа | News.MN

2018 оны төсвийн төслийг буцаан татлаа

Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

ТӨСӨВ - 2018

2018 оны төсвийн төслийг буцаан татлаа

Хүний хөгжил сангаас оюутан бүрт сургалтын төлбөр хэлбэрээр 2010-2011 оны хичээлийн жилд 500 мянган, өнгөрсөн хичээлийн жилд 491960 төгрөг тус тус олгосон. Энэ мөнгөө аваагүй 22 мянга 240 оюутан байгаа юм байна.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны аравдугаар сарын 3-ны өдрийн ээлжит хуралдаанаас УИХ-д өргөн бариад байсан Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн төслийг буцаан татах шийдвэр гаргалаа.

Шинээр томилогдох Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн төсөлтэй танилцах, шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулах боломж олгох үүднээс дээрх шийдвэрийг гаргав.

Засгийн газар дараа оны улсын төсвийн төслийг жил бүрийн 10 дугаар сарын 1-ний дотор УИХ-д өргөн барих хуультай юм. Ж.Эрдэнэбатын танхим хуулийн дээрх хугацаанд нь Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн төслийг УИХ-д өргөн бариад байсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-04 122.201.31.110

Та нар биш шинэ сайд буцаан татах учиртай. Ингэж тоглож болохгүй шүү дээ

Avatar

Зочин 2017-10-04 119.40.103.82

sdakuud no-toi yum hiichiheed teriig ilerhees ni umnu gyals tataj bh shiv dee

Avatar

Зочин 2017-10-04

chi ene bichseniig n oilgood unshaache. ten eg ee hend gaihuulaad baigaan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж