Зам тээврийн, хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Монгол Улсын тод манлай уяач, Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг нар цахим ертөнцөд “охин өдсөн” гэх маргаан гараад байгаа юм. Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл өөрийн твиттер хуудаснаа “Уяачдын холбооныхны явсан автобусанд нэг охин байсан. Ууж идсэн улсаас айгаад аавыгаа хотоос дуудсан. Шандад ирээд маргалдсан. Ийм л юм болж” хэмээн жиргэсэн нь олны анхаарлыг татсан билээ. Харин Монгол Улсын Тод манлай уяач, Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг “Би хүчингийн хэрэг хийгээгүй. Миний буруугүй гэдэг нь батлагдахаар Цогоог хүчиндэнэ. Муу хулгайчийг зодно” хэмээн бичжээ.
News агентлаг “VS” буландаа энэ асуудлыг хөндөж, Зам тээвэр, хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Монгол Улсын тод манлай уяач, Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг нарын байр суурийг хүргэж байна.
Б.Цогтгэрэл
Зам тээвэр, хөгжлийн дэд сайд
-Би юу гэж тийм балай юманд тайлбар өгч байдаг юм. Хүчиндэнэ л биз, зодно л биз дээ, хараад сууж байя. Хүссэнээ хийнэ л биз. Би твиттерт жиргэсэн үгнийх нь төлөө хэнийг ч хуулийн байгууллагад өгөхгүй. Хүмүүс дураараа жиргээд явж л байг. Юун эмэгтэй, юу яриад байгаа юм бэ. Сэтгүүлчид та нар дандаа хов жив хөөцөлдөж явах юм. Тэр талаар Л.Цандэлэгтэй өөртэй нь ярь. Би яаж мэдэх вэ. Л.Цандэлэгээс өөрөөс нь асуу.
Л.Цандэлэг
Монгол Улсын тод манлай уяач, Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооны ерөнхийлөгч
-Бид Эрээн-Улаанбаатар хотын хооронд үйлчилдэг олон улсын эрхтэй автобусанд төлбөрөө төлөөд явсан. Биднийг Сайншандаас гарахад бидний суусан автобусыг зогсоогоод, нэг хүүхэн суулгасан. Тэр автобус Замын-Үүдээр дайрах ч ёсгүй. Гэтэл цаанаас нь тэр автобусны жолоочийг дарамталж, утасдаад “Даргын охиныг ав” гээд байна гэсэн. Би хүчингийн хэрэг хийгээгүй. Цогоог хүчиндэнэ гэж өөрийн твитертээ бичсэн. Миний буруугүй гэдэг нь батлагдахаар Цогоог хүчиндэнэ. Муу хулгайчийг зодно. Цагдаагийнхан автобусанд явсан бүх хүнийг оруулаад асуусан. Тэр эмэгтэйг хүчиндсэн гэх асуудал огт яригдаагүй. Бид “Баримт болно” гэдэг үүднээс тэр машины улсын дугаарыг хуулж авсан байсан. Тэр хүмүүс машины номероо авах гэж л гомдол гаргасан. Тэгээд шөнийн 03.00 цагийн үед хэн, хэн нь гомдолгүй гээд явцгаасан.