Цахим мөнгө биткоинд итгэж болох уу? | News.MN

Цахим мөнгө биткоинд итгэж болох уу?

Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

Цахим мөнгө биткоинд итгэж болох уу?

-Сая сая хэрэглэгчийг соронздон татсан цахим мөнгө биткоиныг албан ёсны төлбөрийн хэрэгслээр бүртгэж баталгаажуулсан улс орон олон биш ажээ. Үүнээс үүдэн биткоин ээлжит залилан байж биш биз гэх болгоомжлол төрж байна-

Цахим мөнгө биткоинд итгэж болох уу?

Монголбанкнаас өнгөрсөн долоо хоногийн баасан гариг (2017.09.29)-т анхаарал татахуйц нэгэн мэдэгдэл гаргасан юм. Уг мэдэгдэлд:

“Санхүүгийн тогтолцоонд нэвтэрч буй мэдээллийн технологийн хурдацтай хөгжил, дэвшилтэй холбоотойгоор шинэ төрлийн бүтээгдэхүүн, хэрэгсэл олноор бий болж байна. Биткоин (Bitcoin) болон блокчейн (blockchain) технологи дээр суурилсан бусад криптовалютууд (cryptocurrency) үүний нэг жишээ юм. Гэвч Криптовалют нь Монгол Улсад албан ёсны хууль, эрх зүйн баримт бичгээр зохицуулагддаггүй, албан ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцогдохгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Сүүлийн үед мөнгөө өсгөх хүсэлтэй хүмүүсийн хамгийн ихээр сонирхож буй цахим мөнгө буюу биткоины арилжаанд оролцсоноор эрсдэл гарвал хуваалцахгүй гэдгээ Монголбанк албан ёсоор мэдэгдэж байгаа нь эргэлзээ төрүүлж эхлэв. Үүнтэй зэрэгцэн Хойд Солонгосын хакерууд өмнөд хөршийнхөө биткоин арилжаанд хууль бусаар нэвтрэхийг завдсан талаарх Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллагын мэдэгдэл нэрмээс болон цацагдав. Дэлхий дахинд интернетээр тархан сая сая хүмүүст орлого олох боломж олгож буй нууцлаг валют, хийсвэр валют, тоон мөнгө гэгдэж буй биткойн (bitcoin)-д итгэж болох уу гэсэн асуулт эндээс гарч байна.

Кэмбрижийн их сургуулиас 2017 онд явуулсан судалгаагаар дэлхийн хэмжээнд биткоин идэвхтэй ашигладаг 2,9-5,8 сая хэрэглэгч байдаг нь тогтоогдсон төдийгүй Японд л гэхэд захын хүнсний сүлжээ дэлгүүрүүд нь биткоиноор төлбөр тооцоо хийж эхэлжээ. Алдартай брэндүүд болох Amazon, Microsoft, ebay, Wikipedia, WordPress, Subway, Dell хүртэл биткоины гүйлгээ хийэ эхэлснийг зарим эх сурвалж баттай ноттойгоор мэдээлээд байна. Сая сая хэрэглэгчийг соронздон татсан цахим мөнгө биткоиныг албан ёсны төлбөрийн хэрэгслээр бүртгэж баталгаажуулсан улс орон олон биш ажээ. Үүнээс үүдэн биткоин ээлжит залилан байж биш биз гэх болгоомжлол төрнө.

Ийм тохиолдолд хэнд итгэж, хаашаа хандах вэ? 4500-4700 ам.долларын ханштай байгаа биткоины арилжаанд Монголоос хэд хэчнээн хүн оролцож, хэдий хэрийн хөрөнгө интернэт орчинд байршсаныг хэн ч тооцож гаргасангүй. Хэдий хэрийн ашиг олж байгаа нь бүр ч нууцлаг. Ашигтай гэсэн болгон руу хошуурч байгаад алдаж эндсэн монголчууд зөндөө байдаг ч мөнгөө өсгөх хүсэлдээ хөтлөгдсөн хүмүүс харалган болчихдог гэм бий.

Цаасан мөнгөний ирээдүйг бүрхэгдүүлж байгаа энэхүү төлбөрийн хэрэгсэл нь банк санхүүгийн системийн айдас болж буй гэсэн сурталчилгаа хаа сайгүй түгжээ. Монголбанкны мэдэгдэл тэрхүү айдсын илэрхийлэл үү, аль эсвэл…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-04 122.201.25.46

байж биш биз?

Avatar

Зочин 2017-10-04 202.70.46.228

Цахим мөнгө гэдэг чинь зөвхөн биткион биш шдээ. Яаж ийм хоцрогдсон мэдлэггүй хүн сэтгүүлч нэр зүүгээд явж бдг бнаа. Хөдөөний малчин чамаас илүү мэднэ дээ

Avatar

Зочин 2017-10-04 202.70.46.228

Энэ одоо тэгээд эдийн засгийн нийтлэл үү ичиж үхлээ яана аа

Avatar

Зочин 2017-10-04 202.70.46.228

Galzuu hunii temdeglel. Iim bolovsrolgui yu bichij bgaga medehgui setguulch bh gj chaavass

Avatar

Зочин 2017-10-04 202.55.191.205

Үүнээс үүдэн биткоин ээлжит залилан байж биш биз гэх болгоомжлол төрнө. ЗӨВ БИЧИЖ СУРААЧ…..

Avatar

болдоо 2017-10-04 27.123.214.89

хүссэн хүсээгүй шинэ технологийн дэвшлийг дагахаас аргагүй ш дээ, аяндаа бүр боловсронгуй болоод нэвтрээд ирэхлээр бүр ойлгомжтой тодорхой болно, олон сайн талтай ашигтай зүйл шиг санагддаг, монголд маань хурдан нэвтрээсэй

Avatar

РАВДАН 2017-10-04 66.181.160.92

КРИПТО ВАЛЮТЫН ҮНЭН ЧАНАР НЬ МӨНГӨ ХҮҮЛЭЛТ ЮМ ТАВААР МӨНГӨНИЙ БОДИТ ХАРИЛЦАА ГЭЭЧ НЬ ҮГҮЙ БОЛНО ЕР НЬ ЦААСАН МӨНГӨ Ч ГЭСЭН ӨӨРИЙН ГЭСЭН ҮНЭГҮЙ ГЭДГИЙГ МОЗАМБИКИЙН МӨНГӨН ДЭВСГЭРТҮҮД НОТОЛНО

Avatar

Fff 2017-10-04 202.179.8.210

Хамгийн ашигтай криптовалют
coinmarketcap-т 13-т жагссана.

Avatar

я***н 2017-10-04 202.70.46.218

ЯАНАА

Avatar

Содооо 2017-10-04 43.228.129.167

Яасан бүдүүлэг нийтлэл вэ. Ойлгохгүй мэдэхгүй юмаа битгий бич л дээ. Судлаач дээь яаж ажилладаг, яаж хамгаалалт нь бүрдсэн, яагаад ирээдүйн чиг хандлага тийшээ болж байгааг уншаад бодоод ухаараач. Хүссэн хүсээгүй 15 жилийн дараа цаасан мөнгө байхгүй болно. Манай монголд л байна байх

Avatar

ХЭХЭ 2017-10-04 122.201.31.9

БИТКОЙНЫГ МОНГОЛЧУУД ОЙЛГОХ БОЛООГҮЙ БОЛОВСРОЛ ТУТНА

Avatar

Зочин 2017-10-04 159.203.118.137

дутна

Avatar

РАВДАН 2017-10-04 66.181.160.92

БИТКОЙНЫГ МАГТАН ДУУЛАГЧДЫН ГАНЦ УРДАА БАРЬДАГ ЗҮЙЛ НЬ ТҮҮНИЙ ОЛБОРЛОЛТЫН ЭРХ ЧӨЛӨӨТ БАЙДАЛ ЮМ ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ БОДИТ САНХҮҮ УЛС ТӨРИЙН НӨЛӨӨЛӨЛ БАЙХГҮЙ МЭТ ХАРАГДДАГ ЯВДАЛ НЬ ЮМ ГЭСЭН Ч ЭНЭ НЭГ Л НООТОЙ ҮҮНИЙГ ГИТАДЫН ХОРИГ БОЛОН УМАРД СОЛОНГОСЫН ХАКЕРУУД ХАРУУЛСАН

Avatar

Зочин 2017-10-04 43.228.129.167

Ноотой гэдэг үг чинь юу мэдэхгйү зүгээр л сэжиглэж байгааг илэрхийлж байна. өөрөө эхлээд мэдээд аваач. худлаа холоос залхуурч дүгнэхээс

Avatar

РАВДАН 2017-10-04 66.181.160.92

БИТКОЙН НЬ 1-Д САНХҮҮГИЙН ҮҮСМЭЛ ХЭРЭГСЭЛ 2-Т ТОО ХЯЗГААРТАЙ 3-Т ТОДОРХОЙ ХУГАЦААНЫ ДАРАА НӨӨЦ НЬ ДУУСНА 4-Т ӨӨРИЙН ҮНЭ ЦЭНЭГҮЙ ТУЛ БУСАД ВАЛЮТААР ХАНШ НЬ ТОГТООГДНО 5-РТ ИЙМД СПЕКУЛЯЦИ БУЮУ ТОМ ГАРУУД ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР ЖИЖИГ ГАРУУДАА СҮЙРҮҮЛЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ

Avatar

Баагий 2017-10-04 203.91.112.42

5 -рт дурдсан эрсдэл байгааг үгүйсгэхгүй. Гэвч бас тийм ч амар биш байхаа. Бит койн гарахаас ч өмнө ийм юмны эрэлт хэрэгцээ байж л байсан банкаар дамжуулж улс хооронд шилжүүлэг хийх ямар төвөгтэй шат дамжлагатай, зардалтай өндөртэй байгаа билээ. Засгийн газруудын хувьд интернетийг үгүй хийж чадахгүй л юм бол биткойныг хаах боломжгүй. Нөөц хязгаартай гэдэг нь харин өөр крипто валютын орон зай байгааг харуулаад байна. гэвч аль нь биткойн шиг эрх чөлөөг олгож чадах вэ тэр нь илүү явах байх аа

Avatar

tseepild 2017-10-04 27.123.212.133

биткойны талаар ямар ч ойлголтгүй амьтан биз энэ [Хориотой Үг]

Avatar

Амар 2017-10-04 202.179.26.248

Аливаа мөнгөн тэмдэгт цаанаа батлагаатай байдаг. Баталгаануудаас хамгийн баталгаатай нь улсын баталгаа.Яагаад гэвэл улс гээч юм байж л байвал тэр "нөхөртэй" хэзээ нэгэн цагт тооцоо бодож болдог гэсэн үг. Гэтэл биткоинд ямар ч баталгаа байдаггүй. Иймээс биткоин гэдэг нь интернетийн мөнгө өсгөнө гэдэг Банк бус санхүүгийн байгууллагатай л адил зүйл шүү.Банк бус санхүүгийн байгууллагад мөнгөө өгөөд манайхан яалаа.Эсвэл мартчихсан уу.

Avatar

Зочин 2017-10-04

Монгол улсын нутаг дэвсгэрт төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр хийх тухай ч билүү Монгол улсын хууль өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Цахим мөнгө хэрэглэх бол хуулинд өөрчлөлт орох биз. Харин гар утасны компаниудын жижи кэнди гэсэн юмнууд яаж зохицуулагдаад байдаг юм бол?

Avatar

зочин иргэн 2017-10-04 202.70.46.218

ТЭГЭЭД ОЛИГТОЙХОН ОЙ ТОЙНД ОРТОЛ, АВГАЙ

ХҮҮХНҮҮДИЙН ШУНАЛ ТАЧААЛЫГ ДАРТАЛ ОЙЛГУУЛААД ӨГӨӨЧ ДЭЭ. ХУДЛАА ДУТУУ АЛСАН МОГОЙ ГЭДЭГ ШИГ БӨӨРӨНХИЙ ЮМ БИЧИЖ ХӨГШИН АВГАЙ, ШУНАЛ ТАЧААЛТАЙ ХҮҮХНҮҮД ЭРЧҮҮДИЙН АЙЗГАЙГ УЛАМ Л ДЭВРЭЭХ ЮМ

Avatar

зочин судлаач 2017-10-04 202.9.42.230

МАНАЙД ЦАХИМ МӨНГӨ ХЭРЭГЛЭХ АРАЙ БОЛООГҮЙДЭЭ,,,ОЙРЫН 5 ЖИЛДЭЭ ,,ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДАД ХУДАЛДААНД ИХЭЭР АШИГЛАГДАЖ ИРВЭЛ ТӨЛБӨР ТООЦООНЫ АРГАЧЛАЛ НЬ Ч
САЙЖИРЧ ОЙГОМЖТОЙ БОЛООД ИРНЭ,,,,ИЙМЭЭС МОНГОЛ БАНКНЫ МЭДЭГДЭЛ БОЛ ЦАГАА ОЛСОН ЗӨВ АЛХАМ БОЛЛОО,,,МАНАЙД ЦАХИМ АЮУЛГҮЙ ОРЧИН БАРАГ БАЙХГҮЙ ГЭЖ БОЛХООР БАЙНА,,ТИЙМЭЭС МАШ ЭРЧИМТЭЙ ХӨГЖИЖ БАЙГАА ОРОС [Хориотой Үг] ХОЙД СОЛОНГОСЫН ХАКЕРУУДАДА ХАМАГ ЮМАА АЛДАХ БОЛ АМАРХАН БАЙГАА ШҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж