Цахим мөнгө биткоинд итгэж болох уу?

Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

Цахим мөнгө биткоинд итгэж болох уу?

-Сая сая хэрэглэгчийг соронздон татсан цахим мөнгө биткоиныг албан ёсны төлбөрийн хэрэгслээр бүртгэж баталгаажуулсан улс орон олон биш ажээ. Үүнээс үүдэн биткоин ээлжит залилан байж биш биз гэх болгоомжлол төрж байна-

Цахим мөнгө биткоинд итгэж болох уу?

Монголбанкнаас өнгөрсөн долоо хоногийн баасан гариг (2017.09.29)-т анхаарал татахуйц нэгэн мэдэгдэл гаргасан юм. Уг мэдэгдэлд:

“Санхүүгийн тогтолцоонд нэвтэрч буй мэдээллийн технологийн хурдацтай хөгжил, дэвшилтэй холбоотойгоор шинэ төрлийн бүтээгдэхүүн, хэрэгсэл олноор бий болж байна. Биткоин (Bitcoin) болон блокчейн (blockchain) технологи дээр суурилсан бусад криптовалютууд (cryptocurrency) үүний нэг жишээ юм. Гэвч Криптовалют нь Монгол Улсад албан ёсны хууль, эрх зүйн баримт бичгээр зохицуулагддаггүй, албан ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцогдохгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Сүүлийн үед мөнгөө өсгөх хүсэлтэй хүмүүсийн хамгийн ихээр сонирхож буй цахим мөнгө буюу биткоины арилжаанд оролцсоноор эрсдэл гарвал хуваалцахгүй гэдгээ Монголбанк албан ёсоор мэдэгдэж байгаа нь эргэлзээ төрүүлж эхлэв. Үүнтэй зэрэгцэн Хойд Солонгосын хакерууд өмнөд хөршийнхөө биткоин арилжаанд хууль бусаар нэвтрэхийг завдсан талаарх Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллагын мэдэгдэл нэрмээс болон цацагдав. Дэлхий дахинд интернетээр тархан сая сая хүмүүст орлого олох боломж олгож буй нууцлаг валют, хийсвэр валют, тоон мөнгө гэгдэж буй биткойн (bitcoin)-д итгэж болох уу гэсэн асуулт эндээс гарч байна.

Кэмбрижийн их сургуулиас 2017 онд явуулсан судалгаагаар дэлхийн хэмжээнд биткоин идэвхтэй ашигладаг 2,9-5,8 сая хэрэглэгч байдаг нь тогтоогдсон төдийгүй Японд л гэхэд захын хүнсний сүлжээ дэлгүүрүүд нь биткоиноор төлбөр тооцоо хийж эхэлжээ. Алдартай брэндүүд болох Amazon, Microsoft, ebay, Wikipedia, WordPress, Subway, Dell хүртэл биткоины гүйлгээ хийэ эхэлснийг зарим эх сурвалж баттай ноттойгоор мэдээлээд байна. Сая сая хэрэглэгчийг соронздон татсан цахим мөнгө биткоиныг албан ёсны төлбөрийн хэрэгслээр бүртгэж баталгаажуулсан улс орон олон биш ажээ. Үүнээс үүдэн биткоин ээлжит залилан байж биш биз гэх болгоомжлол төрнө.

Ийм тохиолдолд хэнд итгэж, хаашаа хандах вэ? 4500-4700 ам.долларын ханштай байгаа биткоины арилжаанд Монголоос хэд хэчнээн хүн оролцож, хэдий хэрийн хөрөнгө интернэт орчинд байршсаныг хэн ч тооцож гаргасангүй. Хэдий хэрийн ашиг олж байгаа нь бүр ч нууцлаг. Ашигтай гэсэн болгон руу хошуурч байгаад алдаж эндсэн монголчууд зөндөө байдаг ч мөнгөө өсгөх хүсэлдээ хөтлөгдсөн хүмүүс харалган болчихдог гэм бий.

Цаасан мөнгөний ирээдүйг бүрхэгдүүлж байгаа энэхүү төлбөрийн хэрэгсэл нь банк санхүүгийн системийн айдас болж буй гэсэн сурталчилгаа хаа сайгүй түгжээ. Монголбанкны мэдэгдэл тэрхүү айдсын илэрхийлэл үү, аль эсвэл…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж