Өнөөдрийн цаг агаар
Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.
Үс засуулбал эд, мал арвижна
Аргын тооллын 10 сарын 4, Буд гараг. Билгийн тооллын 14, Шувуун хушуут одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 06 минутад мандан, 18 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс засуулбал эд, мал арвижна.
Өнөөдөр болох үйл явдал
- Дэлхийн банкнаас хагас жил тутамд гаргадаг бүс нутгийн эдийн засгийн судалгаа болох Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланг хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцуулна. Хаана: Дэлхийн банкны оффис, МCS Плазагийн 4 давхарт.
- Хотын дарга С.Батболд болон бусад албаныхан Нийтийн үйлчилгээний байгууллагуудын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцана. Ингэхдээ 09.00 цагаас Хот тохижилтын газар, 09.30 цагаас ‘Тохижилт үйлчилгээ’ ХХК, 10.00-12.00 цагийн хооронд Шуурхай удирдлага зохицуулалтын төв, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Улаанбаатар цахилгаан түгээх станц, УСУГ зэрэг байгууллагуудад ажиллана.
- МУИС-ийн 75 жилийн ойн хүрээнд МУИС-ийн удирдлагууд Маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нарын хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. Хэзээ: 10.00-13.00 цагийн хооронд.
- МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийнэ. Хаана: Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас.
- Орон сууцны хотхонуудын сургууль, цэцэрлэг, орчны тохижилтын асуудлаарх хэлэлцүүлэг болно. Хаана: “Хангарди” ордны 14 давхрын ‘Б’ зааланд 10.00 цагаас.
- Нийслэлийн гэр хорооллын “Агаарын чанарыг сайжруулах бүс”-ийн 1, 2 дугаар бүсэд байрлах ерөнхий боловсролын 50 сургуулийн багш, нийгмийн ажилтнуудад анги танхимын бохирдол түүнээс хэрхэн сэргийлэх тухай сургалт болно. Хаана: Зайсан дахь Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд.
- МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Амгаланбаатар шинжлэх ухааны салбарын үйлдвэрчний эвлэлийн гишүүдтэй уулзалт хийж, тулгамдсан асуудлын талаар ярилцана. Хаана: ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн 1-р байранд 14.00 цагаас.
- Хаппи Веритас оношилгооны төвөөс элэгний С вирусын эмийг бүтэн 1 курс буюу 3 сар, элэгний В вирусын эхний 3 сарын эмчилгээг үнэ төлбөргүй хийх талаар мэдээлэл хийнэ. “Монгол ньюс” мэдээллийн төвд 12.00 цагаас.
- Төрийн хошой шагналт Д.Сэнгээгийн мэндэлсний 100 жилийн ой, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын дунд сургууль дахин байгуулагдсаны 30 жилийн ойн талаар мэдээлэл хийнэ. Хаана: Хэвлэлийн хүрээлэнд 11.00 цагаас. Мөн Хэвлэлийн хүрээлэнд 11.30 цагаас Геронтологийн үндэсний төвөөс “Насжилтын асуудлаарх үндэсний стратеги”, ‘Эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр’-ийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ.
- Монгол Улсын Ардын болон Гавьяат багш цолтой нийт 95 алдарт багштай хийсэн ярилцлага, аман түүхийн номын нээлт болно. Хаана МУБИС-ийн Багшийн сургуулийн “Урлаг” танхимд 10.00 цагаас.
ШИНЭ ЭВЕНТ
- Би хэрхэн ажилладаг вэ? – Фредрик Харен. Unread, SMS-Start up Marketing Space хамтран CEO-800-READ-ээс зарласан бүх цагийн шилдэг 100 номын нэг ‘Idea Book’-ийн (Cэтгэх урлаг) зохиогч, Шведийн топ 10 илтгэгчийн нэг Фредрик Харентай хийх уулзалт зохион байгуулна. Хаана: SMS-Startup Marketing Space
- ‘Миний бахархал МУИС’ оюутан, залуусын үдшийн цэнгүүн “Crocus event hall”-д 19:00 цагаас болно.
Холбоотой мэдээ