30 дахь Ерөнхий сайдыг өнөөдөр томилно

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

30 дахь Ерөнхий сайдыг өнөөдөр томилно

“Үзмэр амилах цагаар” булангаараа Монголын театрын музейн сан хөмрөгөөс танилцуулдаг билээ.

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд өнөөдөр томилогдоно. МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаас нэг хүнийг Ерөнхий сайдаар томилохоор УИХ-д өргөн барьсан. Тодруулбал, МАН-ын Бага хурлаар УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх нар нэр дэвшиж, Бага хурлын гишүүдийн 63,9 хувийн саналаар Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшихээр болсон билээ.  Хуулийн дагуу Ерөнхий сайд томилогдсоны дараа Засгийн газрын гишүүнээр томилох сайд нарын нэрсийг УИХ-д өргөн барина. Харин МАН доторх сайд нарын марафон одоо ч үргэлжилсээр буй.  Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг танилцуулж байна.  

Намтар

  • 1968 оны зургадугаар сарын 14-нд Улаанбаатарт төрсөн.
  • Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.
  • 1985 онд нийслэлийн II-р сургууль
  • 1989 онд Батлан хамгаалах их сургуулийг улс төр судлаач мэргэжлээр
  • 1994 онд Төрийн захиргаа, Удирдлагын хөгжлийн институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр
  • 2000 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал

  • 1989-1990 онд Монгол Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
  • 1991-1994 онд МАХН-ын төв хороонд улс төрийн ажилтан.
  • 1994-1996 онд УИХ дахь МАХН-ын Бүлгийн ажлын албанд зөвлөх
  • 1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
  • 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
  • 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
  • 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд.
  • 2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд
  • 2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
  • 2008-2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.
  • 2014-2015 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
  • 2016 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байна

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж