Авто машины ослоор дөрвөн иргэн амиа алдав

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

Авто машины ослоор дөрвөн иргэн амиа алдав

Европын холбооны орнуудын Гадаад хэргийн сайд нар даваа гаригт Люксембургт уулзалдах үеэр Сирийн дарангуйлагч Башар Ассадын дэглэмийн эсрэг авсан хориг арга хэмжээгээ чангатгахаар шийдвэрлэжээ.

Төв аймгийн Аргалант сумын хоёрдугаар баг, Цагаан хөтөл гэдэг газар өчигдөр/2017.10.02/ автын осол болж, дөрвөн иргэн амиа алджээ. Тодруулбал, Угтаалцайдам сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн А-гийн 76-78 УБР улсын дугаартай “Prius-11” загварын суудлын автомашин онхолдож, дөрвөн иргэн амиа алдсан байна. Осолдсон иргэдээс нэг нь хүүхэд байжээ.

Осол болсон газарт дээрх аймгийн Онцгой байдлын албан хаагчид ажиллаж, цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Ц.ДОРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж