Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 10 хувиар өссөн байна

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 10 хувиар өссөн байна

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Монголбанкны алт худалдан авалтын дүнг 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар авч үзэхэд 15.1 тоннд хүрээд байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 тонноор өссөн дүн юм. Энэ хугацаанд 182 иргэн, 106 аж ахуйн нэгж алт тушаажээ.

Монголбанк алтны арилжааг улсдаа төвлөрүүлэх бодлого барьж байгаа бөгөөд энэ хүрээнд олон нийтийг мэдээллээр хангахад анхаарч ажиллаж байна. Тиймээс “Монгол алт” аяныг зарлан хэрэгжүүлж, бичил уурхайчид, аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн сургалт уулзалтуудыг тогтмол хийж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж