2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 104,609 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байна. Үүнээс “Улсын их дэлгүүр’ компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 4.9 хувиар өссөн бол ‘Монгол нэхмэл” компанийн ханш хамгийн өндөр буюу 10.0 хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 19,522 ширхэг үнэт цаас 1,790,860,322 төгрөгөөр арилжаалагдлаа.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1070.48 нэгж болж 0.11 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,085,774,463,293 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ