Ц.Элбэгдорж: Иргэн бүрийн оролцоо чухал

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж: Иргэн бүрийн оролцоо чухал

“Оюутолгой” ХХК-иас уул уурхайн чиглэлээр их, дээд сургууль төгсөгчдөд зориулсан “Шинэ төгсөгчдийг хөгжүүлэх хөтөлбөр” хэрэгжүүлэх гэж байгаа талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

“Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулж буй хувь нэмэр” олон улсын чуулган өнөөдөр /2017.10.03/ эхэллээ. Энэ чуулганд Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж иргэн хүнийхээ хувьд оролцож, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад иргэд хэрхэн өөрсдийн хувь нэмрээ оруулах боломжтой талаар санал бодлоо хуваалцсан юм.

Тэрбээр  “Амьдрах орчны асуудал”, “Монгол мод”, “Монгол ус” гэсэн  гурван санаачилга дэвшүүллээ. 

Уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны доройтлын асуудал өнгөрсөн зууны хоёрдугаар хагасаас эрчимтэй яригдаж эхэлсэн. Учир нь хүн төрөлхтөн хэрэглээний хойноос хөөцөлдөж, хүрээлэн буй орчноо орхигдуулсан нь өнөөдөр энэ сэдэв дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна. Ирээдүй үр хойчдоо ногоон орчныг үлдээхийн тулд өнөөдөр таны, миний оролцоо чухал. Үүнээс гадна, хүрээлэн буй орчин доройтохын хэрээр хүний амьжиргааны зардал нэмэгддэг. Иймээс агаар, хөрсний бохирдлын асуудал хэзээ нэгэн цагт шийдэгдэнэ гээд хүлээгээд суух биш. Өнөөдөр энэ асуудлын шийдлийг өөрсдөөсөө эхлүүлэх нь чухал гэлээ.

Үүнээс гадна, тэрбээр “Монгол мод” санаачилгыг дэвшүүлэв. Монголчуудын амьдрах орчин нэгэнтээ “өвдчихсөн” тул үүнийг эмчилж, ногоон орчныг бий болгох нь тулгамдсан асуудал болжээ. Үүнийг бодит ажил болгохын тулд хөдөө, орон нутагт мод үржүүлгийг газрыг бий болгох хэрэгтэй гэдгийг онцлов.

Гуравт, “Монгол ус” санаачилгыг дэвшүүлэв. Энэ хүрээнд хур борооны усаа тогтоон авч, шинэ гол, мөрөн бий болгох, ширгэснийг нь сэргээх зэрэг хөдөлгөөн өрнүүлэх уриалгыг гаргалаа.

Монгол Улсад нэг мод, нэг гол, мөрөн шинээр бий болоход иргэдийн амьдрах орчин, нөхцөл сайжирч, улмаар Монгол Улс, бүс нутаг, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чухал хувь нэмэр болно гэдгийг Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцолсон юм.

Энэхүү санаачилгыг дэмжиж, нэг хүсэл мөрөөдөл, зорилготой байгаа хүн бүртэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ мөн илэрхийллээ.  

Ц.УРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж