Б.Отгонбаатар: Цагдаагаа өмгөөлөх төр, түмэнтэйдээ баярласан

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

Б.Отгонбаатар: Цагдаагаа өмгөөлөх төр, түмэнтэйдээ баярласан

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн хэрэглээний төлбөрийг 50 хувь хөнгөлж байгаа.

Өнгөрсөн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал ертөнцөөр иргэн Ц.Баярцогт гэгч нь үүргээ гүйцэтгэж буй замын цагдааг доромжилсон бичлэг тархаж, олны анхаарлыг багагүй татсан. “Дуулиан”-ы эзэн болоод байгаа Замын цагдаагийн албаны Хамгаалалтын хэлтсийн цагдаа зохицуулагч, ахлах ахлагч Б.Отгонбаатартай ярилцлаа.


-Олон нийтийн сүлжээнд таныг үүргээ гүйцэтгэж байхад хэл амаар доромжилсон бичлэг тараад буй. Тухайн өдөр яг юу болсон юм бэ?

-Есдүгээр сарын 21-ний өдөр хариуцсан постон дээрээ үүргээ гүйцэтгэж байхад 16.00 цагийн орчимд маяакны зөрчилтэй автомашин замын хөдөлгөөнд оролцож явсан учраас түр зогсоосон. Тухайн автомашины жолоочид шаардлага тавьж, бичиг баримтын зөрчлийн шалгалт хийх явцад автомашинд нь зорчиж явсан иргэн над руу дайрч, хэл амаар доромжилсон. Би үүргийн дагуу зөвхөн жолоочид шаардлага тавьсан боловч тухай зорчигч хэл амаар доромжилж, замын хөдөлгөөнд саад учруулсан учраас арга буюу 102-т дуудлага өгч, Сүхбаатар дүүргийн дүүргийн цагдаад хүлээлгэж өгсөн. Одоо энэ асуудал Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллагад шилжсэн.

-Жолооч нар ёс зүйгүй харьцах, доромжлох тохиолдол олон гардаг уу?

– Яг энэ удаагийнх шиг үйлдэл гаргаж байсныг санахгүй байна. Ер нь бол жолооч нар тавьсан шаардлага биелүүлэхгүй, хэл амаар доромжлох ёс зүйгүй үйлдэл гаргах тохиолдол цөөнгүй.

-Бичлэг хийж түгээснийг хүмүүс янз бүрээр л харж байна. Ер нь яг яагаад бичлэг хийсэн юм бэ?

-Нэг үеэ бодвол цагдаагийн бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэх явцад хэрэглэх техник, хэрэгсэл сайжирсан. Жишээлбэл, дүрэмт хувцасны энгэрт камертай болсон тул аливаа хэрэг зөрчлийг бичлэг хийн баримтжуулах бүрэн боломжтой болсон. Ингэснээр олон маргаантай асуудлыг шийдэх бүрэн бололцоотой болсон гэсэн үг. Шаардлагатай тохиолдолд бичлэг хийдэг. Цагдаагийн албаны тухай хуулийг шинэчлэн баталснаар 2017 оны хоёрдугаар сарын 9-өөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулиар мөн зөрчлийг баримтжуулах үүрэгтэй. 

-Хууль зүй, дотоод хэргийн сайд албан хаагчаа хамгаална гэсэн боловч таныг ажлаасаа халагдсан гэсэн мэдээлэл яваад байгаа. Энэ үнэн үү?

-Олон нийтийн сүлжээгээр явж байгаа шиг ажлаас халагдсан, дарга нарт дарамтлуулсан гэдэг бол ташаа мэдээлэл. Би ажлаа хийгээд, үүргээ гүйцэтгээд явж байгаа. Энэ үйл явдал олон нийтэд хүрсний дараа цагдаагийн алба хаагчдын ажлыг ойлгох, хүндэтгэх хандлага нэмэгдэж иргэд болон салбарын маань сайд С.Бямбацогт үнэн мөнийг олж, төрийн хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаад баярлаж байна.

-Прокуророос Ц.Баярцогтыг 48 цаг саатуулж,  тодорхой хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд дүгнэлт хүргэсэн байна. Гэтэл танхайрсан гэх С.Баярцогт 250 мянган төгрөгөөр ч торгуулахгүй гэж гомдол гаргасан? 

-Тухайн өдөр тэр хөдөлгөөнд саад болсон, явган хүний гарц дээр зогссон байсан. Зам чөлөөлөхийг удаа дараа шаардсан боловч биелүүлэхгүй байсан тул  Зөрчлийн тухай хуулиар 250 мянган төгрөгөөр торгосон. Гэтэл иргэн Ц.Баярцогт “торгуулахгүй” гэж гомдол гаргасан. Ц.Баярцогтыг 48 цаг саатуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа гэсэн. Ямар хариуцлага хүлээлгэхийг шүүх шийднэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж