Торноосоо гарсан барыг барьжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

Торноосоо гарсан барыг барьжээ

Японы нийслэл Токио хотноо аравдугаар сарын 13, 14-нд болсон жиу-жицу бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид гурван алтан медаль, мөн мөнгө, хүрэл медалийг тус тус ихэрлүүлэн хүртэж, өмнөх амжилтаа ахиулжээ.

Хятадад циркийн нэгэн тоглолтын дараа торыг нь түгжээгүй орхисноос  циркийн бар гарч хэсэг сэлгүүцжээ. Хубей мужийн нэгэн хотод болсон циркийн тоглолтын дараа барыг сургагчид торонд нь оруулсан ч түгжихээ мартсан тул орой нь торноосоо гарч явсан юм байна. Хэрэг явдал өнгөрсөн баасан гаригт Хятадын үндэсний өдөр, намрын фестивалийг тэмдэглэх үеэр болжээ.

Бар циркийн амьтан сургагчдын амарч байх сиймхийгээр торноосоо гарч явсан аж. Циркийн ажилтнууд энэ хэрэг явдлыг мэдсэн даруйдаа мөрийг нь алдалгүй дагаж, цагдаа дуудсан байна.

Цагдаа нар ч барыг олж,  цаг шахам оролдож байж торонд нь буцааж оруулсан гэнэ.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж