АНУ-д хоригдсон охид монгол биш

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

АНУ-д хоригдсон охид монгол биш

Камбожийн хаан ширээг 1950-1990 оны хооронд залгамжилсан Нородом Сианук таалал төгссөн тухай тус улсын үндэсний телевизээр өнөөдөр мэдээлжээ.

Зарим мэдээллийн сайт АНУ-д үрчлэгдсэн  15 настай монгол охин гэрийн хорионд орсон тухай мэдээлэл нийтэлсэн. Тэгвэл хоригдсон охин Монгол Улсын иргэн биш гэдгийг Гадаад харилцааны яамнаас албан ёсоор мэдэгдлээ.

Тодруулбал, АНУ-ын Индиана мужийн орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Мэри Хеллер гэгч эмэгтэй үрчилж авсан өсвөр насны хоёр охиноо гэрийн хорионд байлгаж, сургуулиас нь завсардуулж, хүүхэд асран хамгаалах эх хүний үүргээ хангалтгүй биелүүлж байсан нь тогтоогдон саатуулагдсан тухай дурдаад охидын нэг нь монгол гаралтай гэж мэдээлжээ.

Тус мэдээллийн дагуу Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас АНУ-ын Индиана мужийн иргэн Мэри Хеллерын үрчилж авсан хоёр охины нэг нь Монгол  эсэх талаар мэдээлэл хүсч, Төрийн Департментад ханджээ. Төрийн департментаас ‘Дээрх хоёр охины хэн нь ч Монгол Улсаас үрчлэгдээгүй, Монгол Улсын иргэн биш’ гэдгийг албан ёсоор нотолсон хариуг ирүүлсэн байна.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж