Цөмийн хөтөлбөрийн хэлэлцээр амжилтанд хүрсэнгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.23-нд нийтлэгдсэн

Цөмийн хөтөлбөрийн хэлэлцээр амжилтанд хүрсэнгүй

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх дэлхийн зургаан хүчирхэг гүрний зохион байгуулсан ээлжит хэлэлцээр нэгдүгээр сарын 21-ээс 22-нд Истанбул хотноо болж өндөрлөсөн ч амжилтанд хүрч чадаагүй байна. Хэлэлцээрийн үеэр Иран улс урьдчилсан болзлыг тавьсан нь бусад оролцогч талуудын ашиг сонирхол, хүсэлд нийцээгүй байна.

    Энэ удаагийн Их 5+1-ийн уулзалтыг тэргүүлэгч, Европын холбооны дээд хэмжээний төлөөлөгч Кэтрин Эштон хэлэхдээ “Бид өмнө нь хэн хэндээ ямар нэгэн болзол, шаардлага тавилгүй хамтран ажиллах хэлэлцээрт хүрч ирсэн. Уран баяжуулах эрхийг олгохоос нааш Ираны тал ямар нэг хэлэлцээрт хүрэхгүй гэдгээ илэрхийлж байна. Гэвч Ираны зүгээс тавьсан урьдчилсан нөхцлүүд нь хэлэлцээрийг үргэлжлүүлэх арга зам биш бөгөөд энэхүү хэлэлцээрт үүгээр цэг тавьсан гэж үзэхгүй байна” гэжээ.

    Истанбулд болсон хэлэлцээрт Их 5+1 буюу АНУ, Орос, Хятад, Их Британи, Франц болон Герман зэрэг улсууд оролцсон юм. Ираны талыг Ираны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Саиид Жалили тэргүүлэн оролцжээ.

    Б. Энхцэцэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж