Өрхийн цахилгаан станц байгуулаад эхэлжээ | News.MN

Өрхийн цахилгаан станц байгуулаад эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

Өрхийн цахилгаан станц байгуулаад эхэлжээ

#Ulaanbaatar хотод #yagodoo 2012-10-16 11 цаг. Цаг агаар: нартай (Fair) агаарын температур: -6 хэм байна.

Өрхийн фотовольт буюу нарны эрчим хүчийг ашигласан цахилгаан станц нь жилд ойролцоогоор 7000 кВт цаг цахилгаан үйлдвэрлэдэг. Мөн өөрийн хэрэглэх цахилгаанаас гадна жил бүр илүүдэл цахилгааны борлуулалтын хэмжээ хэдэн мянган юанийн орлого олох боломж олгож байгаа аж. Иймээс сүүлийн жилүүдэд Жянсү мужийн Тайшин хот үүнийг “Байгаль орчинд хоргүй гарц” гэдгийг хүлээн зөвшөөрч, иргэдээ өрхийн фотовольт цахилгаан станц байгуулахыг идэвхтэй дэмжиж, нэг цэгийн  үйлчилгээ хэрэгжүүлж эхэлжээ.

Иргэд байшингийнхаа дээврийг ашиглан өрхийн фотовольт цахилгаан станц байгуулж, хувийн цахилгааныхаа хэрэглээг хангахаас гадна илүүдэл цахилгаанаа улсынхаа эрчим хүчний сүлжээнд холбон борлуулах юм байна. Ийн байгаль орчинд хоргүй эрчим хүч ашиглахын зэрэгцээ гэр бүлийнхээ орлогыг нэмэгдүүлэх аж.

Одоогийн байдлаар тус хотын 576 айл өрхийн фотовольт цахилгаан станц байгуулах хүсэлт гаргасныг шийдвэрлээд байгаа бөгөөд нийт 320 өрх цахилгаан үйлдвэрлэх болжээ.

Эх сурвалж: CCTV

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2017-10-03 202.179.25.238

Ажлаа хийдэг төртэй газар ийм байна даа. Монгол улсын засгийн газар, эрчим хүчний яам, сэргээгдэх эрчим хүчний газар, эрчим хүчний зохицуулах газар, байгаль орчны яам гэх мэтээр энэ талаар ажиллах үүрэгтэй газарууд юу хийдэг нь сонин байна.

Avatar

Зочин 2017-10-03 202.55.191.205

Ажиллагаатай тархитай удирдагчтай байхын ач тус

Avatar

Ба 2017-10-03 66.181.177.200

Үүнийг их сонирхож байна.

Avatar

монгол хүү 2017-10-03 202.55.191.102

Ямар мундаг бодлого, ямар эко санал санаачилга, ард түмний амьдралыг дэмжсэн дэмжлэг вэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж