Аюулгүй ажиллагааны шаардлагад нийцээгүй гэдэг шалтгаанаар Японы ‘Ниссан мотор’ компани зах зээлд гаргасан 1.2 сая машинаа эргүүлэн татахаар болжээ.
‘Ниссан мотор’ компани даваа гаригт (2017.10.02) албан ёсны мэдэгдэлдээ аюулгүй ажиллагааны доголдолтой машинуудыг эргүүлэн татахад 25 тэрбум иен зардал гарна гэж мэдэгдсэн даруйд тус компанийн хувьцаа таван хувиар доошилжээ.
Дотоодын зах зээлд нийлүүлэхээр сүүлийн гурван жилийн хугацаанд үйлдвэрлэсэн тэдгээр автомашинуудыг дахин техникийн шалгалтад оруулах юм байна.
Компани мөн автомашинуудын аюулгүй ажиллагааны систем яагаад засгийн газраас баталсан стандартад нийцэхгүй байгааг тогтоох гэнэ.
‘Ниссан мотор’ компанийн гүйцэтгэх захирал Хирото Сайкава ийм явдал болсонд үйлчлүүлэгчдээсээ уучлал гуйж, түвэг удсанд харамсаж буйгаа илэрхийлжээ.
‘Ниссан мотор’ компани Японы хоёр дахь том автомашин үйлдвэрлэгч бөгөөд техникийн доголдлын улмаас автомашинуудаа зах зээлээс татах гэж буй хоёр дахь компани юм. 2016 онд ‘Мицубиши моторс’ компани мөн зарим маркийн автомашинуудын түлшний зарцуулалтыг буруу томьёолсноос автомашинуудаа зах зээлээс эргүүлэн татсан юм.
Н.Энхтуяа