Ерөнхийлөгч Швейцарийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2011.01.23-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Швейцарийг зорилоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийн Холбооны Улсад айлчилж, Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

Монгол Улсын төрийн тэргүүн Давосын эдийн засгийн чуулга уулзалтын 6-8 салбар хуралдаанд оролцож, хэд хэдэн чиглэлээр үг хэлэхээр төлөвлөөд байна. Тухайлбал Хязгаарлагдмал баялагтай ертөнц дэх түүхий эдийн барааны үнэ, нийлүүлэлтийг тогтворжуулах уулзалтад оролцож нээлтийн үг хэлнэ. Мөн  Олон улсын валютын тогтолцооны шинэчлэлийн асуудлаархи уулзалт, “Уул уурхай ба ашигт малтмалын бодлого” зэрэг дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа асуудлуудаар болох уулзалтуудад идэвхитэй оролцож, санал бодлоо илэрхийлэх болно.

Швейцарийн Холбооны Улсад Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Жаг Рогге, Дэлхийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Зепп Блаттер нартай тус тус уулзах юм. Шууд ардчиллын тогтолцоогоороо дэлхийд жишиг болсон Швейцарь улсад айлчлах үеэрээ төр засгийн эрх барих, шийдвэр гаргах үйл явцад иргэд хэрхэн оролцдог тус улсын туршлагатай мөн танилцана. Энэ үеэрээ тус улсын удирдлагуудтай, түүний дотор Швейцарийн Холбооны Улсын үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч Жеан Рене Жерманиертэй уулзана. Айлчлал 2011 оны нэгдүгээр сарын 23-30-ыг хүртэл үргэлжлэх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж