Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх давтан вакцинжуулалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх давтан вакцинжуулалт хийжээ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны есдүгээр сарын 28-ны өдрийн А/626 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд малын гоц халдварт Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх давтан вакцинжуулалтын ажлыг зохион байгууллаа.

2017 оны есдүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны аравдугаар сарын 01-ний өдрүүдэд Засаг даргын Тамгын газрын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, “Содхан-ХХК”-ны Малын эмч, Мэргэжлийн хяналтын газрын байцаагч хяналт тавьж ажиллалаа.

2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр дүүргийн мал бүхий иргэдтэй 12, 16, 17, 19 дүгээр хороодоор ажиллаж нийт 35 өрхийн 521 бод, 455 бог бүгд 976 малд 1.497мл вакцин давтан тун хийж ажиллаж, 10 дугаар сарын 01 өдөр 7 өрхийн 70 бод малд 140мл вакцин давтан тунг тус тус хийж ажиллалаа.

Шүлхийн Вакцин нь Оросын холбооны улсад 2017 оны 05 дугаар сард үйлдвэрлэгдсэн 18 серийн дугаартай вакцин бөгөөд бод малд 2мл, бог малд 1мл тунгаар хийгддэг ба зарцуулалтын хэвийн хорогдол 163 мл байна. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мал бүхий 42 айлын хашаа, хороо өтөг бууцанд нийт 2400 мкв талбайд Вайкомын 1х1000 уусмалыг ариутгалын бодис шүршигчээр /автомакс/ манантаржуулан шүрших аргаар ариутгалыг хийж гүйцэтгэлээ.

Дүүргийн хэмжээнд нийт 38 мал бүхий өрх байдаг ба СХД-ээс 2, БЗД-ээс 1, СБД-ээс 1 нийт 4 өрх нэмэлтээр өвөлжихөөр орж ирсний улмаас нийт 42 өрхийн 1046 малд үүнээс бог-455, бод -591 хамруулж нэмэлт вакцинжуулалтын тунг хийж гүйцэтгэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/593 дугаар захирамжийн дагуу томилогдсон ажлын хэсэг 19-р хороонд зохион байгуулсан малчидтай хийсэн уулзалтаас гарсан шийдвэрийн дагуу нийт 29 мал бүхий өрхөөс 2018 оны 05 дугаар сар гэхэд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс нутгаас гарсан байх тухай баталгаа өргөдлийг гаргуулж авах ажлыг зохион байгууллаа.

Эх сурвалж: ЧД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж