Хойд Солонгосын хакерууд биткойн хулгайлахыг завджээ | News.MN

Хойд Солонгосын хакерууд биткойн хулгайлахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

Биткойн буюу цахим мөнгө

Хойд Солонгосын хакерууд биткойн хулгайлахыг завджээ

УИХ-ын нэр бүхий гишүүд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх санал гаргасан нь улстөрийн ч эдийн засгийн хүрээнд ч шуугиан дэгдээгээд байгаа.

Хойд Солонгосын хакерууд өмнөд хөршийнхөө биткойн арилжаанд хууль бусаар нэвтрэхийг завдсан талаар Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн удаагийн оролдлого хийгдсэн, гэхдээ бүгд амжилтгүй болсон гэнэ. Өнгөрсөн долдугаар сараас хойш Хойд Солонгосоос нийт 10 удаа цахим халдлага хийгдсэн нь бүгд үр дүнгүй болжээ. 

Тэд биткойн арилжааны ажилтны нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар олж авахыг завдсан байна. Ингэхдээ биткойн сүлжээний аюулгүй байдлын мэргэжилтний нэрийн өмнөөс и-мэйл илгээжээ. Зөвхөн суурин компьютер биш, ухаалаг гар утсаар биткойны арилжаанд оролцдог хэрэглэгчид рүү ч халдахыг завдсан байна.

БНАСАУ-ын талаас энэ асуудлаар ямар нэг хариу тайлбар хийгээгүй байна.

С.ЦЭЛМЭГ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-03 202.179.24.42

Зарим нэг Ун даргыг шүтдэг залуус нэг анзаар даа. Мэйл явуулангуут нууц үгийг нь өгчихдөг гэж бодож байгаа гарууд шүү дээ. Та нар Абверийн тагнуул гэдэг номыг уншаарай. Коммунист маягийн бичлэг ямар хүүхдийн сэтгэхүйтэй болохыг хэлж өгнө. Бас баригдашгүй өшөө авагчид, нохойтой дөрвөн танкчин энэтэр баруунд хориглогдсон шалтгааныг мэдэх үү? Өрсөлдөгчөө хэтэрхий тэнэгт тооцох буруу ойлголтыг төрүүлж, үзсэн хүнээ хорлоно гэж үзсэнийх юм шүү дээ. Ганц нэг ном уншчихаад бүдүүн даргаа шүтэх тухай бод

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж