Нуруу, нугасны гэмтлийн үеийн сэргээн засах багийн тусламж үйлчилгээг сайжруулна

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

Нуруу, нугасны гэмтлийн үеийн сэргээн засах багийн тусламж үйлчилгээг сайжруулна

Нийслэлийн Баянгол дүүргийн XII хорооны нутаг, 17 дугаар байранд 14 настай А, 15 настай Т, 16 настай Т, М нар нийлэг ууттай нунтагласан өвс шиг зүйл татаж, мансуурч байгаад баригдсан байна.

Монгол улсад 2016 он байдлаар хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны нэг нь гэмтэл, гадны шалтгаант бэртэл 10,000 хүн амд 469 байгаа нь харьцангуй өндөр байна. Энэ нь хот газарт хөдөө, орон нутагт гарч буй гэмтэл бэртэлтэй харьцуулахад харьцангуй өндөр, мөн эрэгтэй хүйсэнд өндөр буюу эмэгтэйчүүдтэй харьцуулахад 5 дахин их, тэр дундаа 20-44 насанд буюу хөдөлмөр эрхлэх насанд өндөр байна.

2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай тусламж үзүүлсний 6.5 хувь нь, хэвтэн эмчлүүлсний 7.5 хувь нь хүзүү, нуруу, нугасны гэмтэлтэй үйлчлүүлэгчид байлаа.

Нуруу, нугасны гэмтлийн үеийн үндсэн эмчилгээ нь сэргээн засах багийн тусламж, үйлчилгээ байдаг бөгөөд удаан хугацаагаар хөдөлгөөн хязгаарлагддаг эмгэг тул уг гэмтлийн улмаас асаргаа, сувилгаа, сэргээн засах тусламж, үйлчилгээг тасралтгүй, удаан хугацаанд хийх шаардлагатай болдог.

Иймд нуруу, нугасны гэмтлийн үед сэргээн засах мэргэжлийн багийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч мэргэжилтнүүдийг чадавхжуулж, сэргээн засах тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын туршлагаас суралцах зорилгоор энэхүү сургалтыг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Сэргээн засах үндэсний төвтэй хамтран зохион байгуулж байна.

Тус сургалт мөн онцлог, давуу талтай. Сургалтад анхан шатлалын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл болох өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч нар /60 сувилагч/, хоёр дахь болон гурав дахь шатлалын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл болох сэргээн засахын эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, уламжлалт эмчилгээний мэргэжилтнүүдийг /50 мэргэжилтэн/ хамруулж байна. Энд суралцсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нуруу, нугасны гэмтлийн үеийн сэргээн засах тусламж, үйлчилгээг үндэсний хэмжээнд үзүүлэх, мэдлэг, туршлагаа бусад мэргэжилтнүүдэд түгээн дэлгэрүүлэх сургагч багшаар сургагдаж байна. Иймээс бид тодорхой шалгуурыг хангасан эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургалтад хамруулах хүсэлтийг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, холбогдох байгууллагад гаргасан бөгөөд ирсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд сургалтаар сурч мэдсэн зүйлсээ баг, хамт олондоо зааж, сургах үүргийг давхар хүлээж байна.

Эх сурвалж: ЭМЯ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж