Харцага О.Хангай шинэ чансааг тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

Харцага О.Хангай шинэ чансааг тэргүүллээ

Монголын спортод бүл нэмсэн залуу холбоодын нэг болох Монголын кёрлингийн холбоо тамирчин сонгон шалгаруулах хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна.

Монголын үндэсний бөхийн холбооноос бөхчүүдийн шинэчилсэн чансааг танилцууллаа.  Чансааг 2017 оны цагаан сараас эхлэн хамгийн сүүлийн барилдаан болох есдүгээр сарын 30-нд зохион байгуулсан Эрчим хүчний 95 жилийн ойн барилдаан хүртэлх 15 барилдаанд үзүүлсэн амжилтыг  харгалзан гаргажээ.

Шинэ чансааг энэ жилийн баяр наадамд зургаа давж, улсын харцага цол хүртсэн Оргихын Хангай есөн барилдаанд үзүүлсэн амжилт, үзүүлэлтээр 17621 оноотой тэргүүлсэн бол улсын гарьд Ө.Бат-Орших 15 барилдааны зургаад нь зодоглож, 15863 оноо авснаар удаалжээ.

Улсын аварга Ч.Санжаадамба чансааны дөрвөн барилдааны амжилт буюу 5910 оноотойгоор чансааны 19-д бичигдсэн бол аварга С.Мөнхбат дөрвөн барилдаанд 5383 оноо авч 23-рт, аварга Г.Эрхэмбаяр мөн дөрвөн барилдаанд зодоглож, 4930 оноо авснаар 26-д бичигджээ.

Аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдээс энэхүү чансаанд хамгийн дээгүүр бичигдсэн бөх бол Баянхонгор аймгийн харьяат, аймгийн хурц арслан Н.Золбоо. Тэрбээр есөн барилдаанд үзүүлсэн амжилтаараа 5965 оноотой болж, чансаа тогтоосон 240 бөхийн  18-д жагслаа.

Чансааны эхний 10-т бичигдсэн бөхчүүд
 

Нэр

Цол

Чансаа

Барилдсан тоо

1

Р.Хангай

У/харцага

17621

9

2

Ө.Бат-Орших

У/гарьд

15863

6

3

Н.Жаргалбаяр

У/заан

12916

9

4

Н.Батсуурь

У/арслан

12843

13

5

Б.Бат-Өлзий

У/харцага

11969

14

6

Ц.Содномдорж

У/арслан

11785

4

7

Р.Пүрэвдагва

У/арслан

10803

10

8

Б.Пүрэвсайхан

У/заан

10522

9

9

Ч.Хөхчирэнгэр

У/начин

9173

13

10

Э.Энхбат

У/начин

8955

12

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж