Цагдаа доромжилсон гомдлыг хүлээж авсангүй

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

Цагдаа доромжилсон гомдлыг хүлээж авсангүй

МАХН-ын дарга Н.Энхбаярт авилгалын хэргээр Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон.

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ

Төв шуудангийн уулзварт замын хөдөлгөөнийг зохицуулж байсан цагдаа н.Отгонбаатар руу салаавч гаргаж танхайрсан Ц.Баярцогтын гомдлыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр /2017.10.03/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Иргэн Ц.Баярцогт Зөрчлийн тухай хуулийн дагуу оноосон 250 мянган төгрөгийн торгуулийг төлөхийг эсэргүүцэж шүүхэд гомдол гаргажээ. Энэ гомдлыг өнөөдөр шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж хүчингүй болголоо.

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэс Ц.Баярцогтод эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж, Зөрчлийн тухай хуульд зааснаар 250 мянган төгрөгөөр торгох саналтайгаар хэргийг нийслэлийн Прокурорын газар руу шилжүүлжээ. Ингээд прокурорын дүгнэлт гартал олон нийтийн газар танхайрсан этгээд Ц.Баярцогтыг 48 цагийн хугацаанд хорьж, саатуулаад байсан.  Харин прокурорын байгууллага хэргийг хянаад цагдаагийн байгууллагаас оногдуулсан 250 мянган төгрөгийн торгуулийн шийтгэлийг нотлох баримтгүй буюу торгуулийн хуудасгүй гэсэн шалтгаанаар хүчингүй болгож тодорхой хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд дүгнэлт бичиж хүргүүлсэн аж.  Тиймээс түүний торгуулийн шийтгэлийг хүчингүй болгосон ч баривчлах  эсэхийг тусад нь шалгахаар шүүх шийдвэрээ гаргажээ. Тодруулбал, зөрчлийг үргэлжлүүлэн шалгах эрх прокурорын байгууллагад хэвээр үлдлээ.

Шүүхийн энэхүү шийдвэрийг прокурор эсэргүүцэх юм бол давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Хэрвээ шүүх хуралд оролцогч талууд давж заалдах шатны шүүхэд хандахгүй бол анхан шатны шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр болохыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэв.

Хэргийг эргэн сануулбал, Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн Ц.Баярцогт гэгч нь төрийн өндөр албан тушаалтан, улстөрчтэй хамаарал бүхий этгээд биш бөгөөд төрийн албанд ажилладаггүй гэдэг нь шалгалтын явцад тогтогдсоныг албан эх сурвалж онцолж байв. 

Цахим сүлжээнд тархсан бичлэг нь өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 21-ний өдөр болсон хэрэг аж. Утасны камерт бичигдсэн бичлэгийг тодруулбал, 17-93 УБҮ улсын дугаартай “Ланд 200” маркийн машиныг замын цагдаа дохиж зогсоон, машин болон  жолоочийн бичиг баримтыг шалгажээ. Улмаар дуут дохионы тусгай зөвшөөрлийг нь лавшруулан шалгахад машинд зорчиж явсан Ц.Б гэгч иргэн, үүргээ гүйцэтгэсэн цагдаа руу салаавч гаргаж, танхайрсан байна. Мөн дуут дохионы зөвшөөрлийг нь шалгахад бичиг баримтын зөрчилтэй байжээ. Ингээд 17-93 УБҮ улсын дугаартай, “Ланд-200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ч.Б-д тээврийн хэрэгслийн тусгай дуут дохиог зөвшөөрөлгүй ашигласан зөрчилд хуулийн дагуу Жолоочийн зөрчлийн бүртгэлийн 10 онооноос гурвыг хасаж, Зөрчлийн тухай хуулиар 80.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ. Дуут дохионы зөвшөөрлийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс тусгай шаардлага хангасан машинд ашиглахыг зөвшөөрдөг аж.

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж