Улсын заан М.Өсөхбаяр түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.01.23-нд нийтлэгдсэн

Улсын заан М.Өсөхбаяр түрүүлэв

Монгол улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаан бямба гаригт “Монгол бөхийн өргөө”-нд болж, улсын арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан Д.Рагчаа, Б.Сайнбаяр, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Л.Пүрэвжав, Д.Батболд, М.Батжаргал, Ө.Бат-Орших тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх зодоглолоо. Цагаан сарын сориго болдог энэхүү барилдаанд Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Жигүүр гранд” группийн бөх улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат “Таван хан” дэвжээ, “Ноёд” группийн бөх улсын начин Г.Эрхэмбаяр үзүүрлэв. Их шөвөгт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат “Алдар” спорт хороо, “АПУ” компанийн бөх улсын арслан Д.Ганхуяг, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат “Хүч” спорт хороо, “Энержи Ресурс” компанийн бөх улсын арслан Х.Мөнхбаатар үлдлээ. Барилдааны үеэр Ц.Юүвээ, Ж.Намжилдорж, Ж.Бор, Г.Намсрайжав, Ч.Чулуунбат, О.Бахыт, Г.Ганхуяг, Г.Батбаяр, Ө.Даваабаатар нарын харцага цолттнууд хүрэлцэн ирж, Монгол бөхийн өргөөний хойморт тухлав.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж