Аль улсад татвар төлөх хамгийн хялбар вэ? | News.MN

Аль улсад татвар төлөх хамгийн хялбар вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Аль улсад татвар төлөх хамгийн хялбар вэ?

Дэлхийн банкнаас 2009 оны байдлаар дэлхийн 183 улсын татварын үйлчилгээ, татварын хүнд сурталд шинжилгээ хийн судалгааны тайлан гаргасан байна. Гол индикаторуудад нийт татварын хэмжээ, татвар төлөхтэй холбоотой зарцуулж буй хугацаа, төлөх татварын тоо багтсан.

·    Timor-Leste улс татварын шинэ хууль гаргаж, татварын захиргааны ажлыг хөнгөвчлөхөд их анхаарсан байна.
·    2008 оны зургадугаар сараас 2009 оны тавдугаар сарын хооронд 45 улс татвар төлөлтөө хялбаршуулсан байна.
·    Дорнод Европ болон Төв Азийн 10 улс гуравдахь жилдээ татварын шинэчлэл хийж байна.
·    Дэлхий даяар дунджаар компаниуд 48.3 хувийн татвар төлж байгаа бөгөөд жилд 286 цаг зарцуулж байна. Татварын хуулийн дагуу жилд 31 татварын гүйлгээ хийж байна.
·    2008-2009 онд Европын холбооны Бельги, Чех, Финланд, Польш, Испани гэсэн таван улс татварын шинэчлэл хийсэн байна.
Ингээд судалгааны тайланг сонирхож харвал татвар төлөхөд хамгийн хялбар улсад:
1.    Maldives /Мальдив/
2.    Qatar /Катар/
3.    Hong-Kong, China /Хятадын Гонгконг/
4.    United Arab Emirates /Арабын нэгдсэн эмират/
5.    Singapore /Сингапор/
6.    Ireland /Ирланд/
7.    Saudi Arabia /Саудын Араб/
8.    Oman  /Оман/
9.    New Zealand /Шинэ Зеланд/
10.    Kiribati /Кирибати/
нар орж байна.  
Татвар төлөхөд хамгийн хүнд улсад
174. Jamaica /Жамайка/
175. Mauritania /Мавритани/
176. Gambia /Гамби/
177. Bolivia /Боливиа/
178. Uzbekistan /Узбекистан/
179. Central African Republiс /Төв Африкийн БНУ/
180. Congo /Конго/
181. Ukrain /Украйн/
182. Venezuela /Венесуэль/
183. Belarus /Беларус/
орж байна. Манай улс 69-д бичигдэж байгаа бол Хятад 125, Орос 103, АНУ 61, Канад 28, Франц 59, Герман 71, Дани 13, Өмнөд Солонгос 49-д тус тус орсон байна.

Т.Бадрах

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

haha 2010-04-06 188.222.88.31

manaih ch bas germany deer ain ovooshdee bas haayadaa ch gsn neg saihan medee sonsoj baival zugeer l yum

Avatar

хэн нэгэн 2010-04-06 180.235.166.158

Монгол энэ жагсаалтын хаана нь явна

Avatar

wow 2010-04-06 182.160.33.86

wow bolj bnahsuu 69 gedeg tiim ch muu uzuulelet gej bodohgui bn manai unsiin huwid

Avatar

Зочин 2010-04-06 122.162.147.244

За яахав надад Энэтэхг гэдэг улс үнэндээ таалагдахгүй байгаач гэсэн Удахгүй Монголдоо очно гэж бодооор сэтгэл миний онгойх юм даа эрт үеэс тархай бутархай байсан монголчууд маань хүний нутагт бас нэгэндээ элэгсэг баймаарсандаа гэтэл Энэтхэг тэд юу сурч байна олон сая хүн амтай ядуу орноос хүнийг яаж доошоо хийхүү хүнийг яаж хүлхидаж мөнгийг нь авах авах гэдэгт л суралцаж байна шүү дээ Монгол түмэн минь жоохон ухамсаргүй хүмүүс юм аадаа гэхдээ би монгол хүн болж төрсөндөө харамсахгүй ээ би монгол хүн гэж дэлхийн альч өнцөг буланд би бахархалтайгаар хэлэх болно би өөрөө монголын нэр сүрийг гадаадад өргөх болно баярлалаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж