
· Timor-Leste улс татварын шинэ хууль гаргаж, татварын захиргааны ажлыг хөнгөвчлөхөд их анхаарсан байна.
· 2008 оны зургадугаар сараас 2009 оны тавдугаар сарын хооронд 45 улс татвар төлөлтөө хялбаршуулсан байна.
· Дорнод Европ болон Төв Азийн 10 улс гуравдахь жилдээ татварын шинэчлэл хийж байна.
· Дэлхий даяар дунджаар компаниуд 48.3 хувийн татвар төлж байгаа бөгөөд жилд 286 цаг зарцуулж байна. Татварын хуулийн дагуу жилд 31 татварын гүйлгээ хийж байна.
· 2008-2009 онд Европын холбооны Бельги, Чех, Финланд, Польш, Испани гэсэн таван улс татварын шинэчлэл хийсэн байна.
Ингээд судалгааны тайланг сонирхож харвал татвар төлөхөд хамгийн хялбар улсад:
1. Maldives /Мальдив/
2. Qatar /Катар/
3. Hong-Kong, China /Хятадын Гонгконг/
4. United Arab Emirates /Арабын нэгдсэн эмират/
5. Singapore /Сингапор/
6. Ireland /Ирланд/
7. Saudi Arabia /Саудын Араб/
8. Oman /Оман/
9. New Zealand /Шинэ Зеланд/
10. Kiribati /Кирибати/
нар орж байна.
Татвар төлөхөд хамгийн хүнд улсад
174. Jamaica /Жамайка/
175. Mauritania /Мавритани/
176. Gambia /Гамби/
177. Bolivia /Боливиа/
178. Uzbekistan /Узбекистан/
179. Central African Republiс /Төв Африкийн БНУ/
180. Congo /Конго/
181. Ukrain /Украйн/
182. Venezuela /Венесуэль/
183. Belarus /Беларус/
орж байна. Манай улс 69-д бичигдэж байгаа бол Хятад 125, Орос 103, АНУ 61, Канад 28, Франц 59, Герман 71, Дани 13, Өмнөд Солонгос 49-д тус тус орсон байна.
Т.Бадрах