“Ид шидийн орон”-д санаатайгаар гал тавьсан | News.MN

“Ид шидийн орон”-д санаатайгаар гал тавьсан

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

“Ид шидийн орон”-д санаатайгаар гал тавьсан

Монголчууд амралтын өд­рийг андахгүй анаж бай­гаад ажил амжуулаад сурчихсан. Зүгээр амарч ч чадахгүй ажилламаар санагдаад бай­даг болчихсон.

Өнгөрсөн бямба гаригийн орой /2017.09.30/ “Ид шидийн орон” хүүхдийн төвд санаатайгаар гал тавьжээ. Энэ талаар “Ид шидийн орон’ төслийн санаачлагч “Лантуун дохио” ТББ-ийн тэргүүн Ч.Ганжавхлангаас  тодруулсан юм. 

-“Ид шидийн орон” хүүхдийн төвд гал тавьсан гэж дууллаа. Гал гарсан шалтгааныг тогтоосон уу?

-Ид шидийн  орны подвальд байрлах сургалтын өрөөний нэг онгорхой цонх байдаг юм. Гал зураад тэр цонх руу санаатайгаар шидсэн байсан. Энэ бол санаатай хийсэн үйлдэл гэдэг нь ойлгомжтой л доо. Тэр гал нь сандал дээр унаад шатсан байсан. Бид нэг сандал шатаад дуусаж байхад гал гарсны мэдээд унтраасан. Гал өнгөрсөн бямба гаригт /2017.09.30/ гарсан.

-Тухайн үед хүүхдийн төвд хүн байсан уу?

-Бид дөнгөж барилгын материал ачиж орж ирээд л мэдсэн. Хүүхдийн төвд хүмүүс байсан. Нэг сиймхийгээр орж, гал тавьсан юм билээ. Азаар нэг л сандал шатсан. Гэхдээ цаашаа газар авсан бол ширээ сандал, хөвөн гээд галд шатамхай материал олон байсан.  

-Гал тавьсан хүнийг олсон уу?

-Одоогоор гал тавьсан хүнийг олоогүй. Тэр хүн хашаа давж зугтааж байгаад шүдэнзээ унагааж, ул мөр үлдээсэн байсан. Бид цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Мөн хүүхдийн төвийнхөө хамгаалалтын бүх камераа суулгаж байна. Одоо хамгаалалтын албатай болох гээд явж байна. 

А.Сүрэн

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-03 27.123.212.128

Худлаа худлаа сенсаац тавих гээд л гал тавьж жүжиг тоглоод бна уу тэгээд ганц сандал шатаах ямар хэрэгтэйн.

Avatar

Зочин 2017-10-03 27.123.212.128

Энэ худлаадаа Ганжавхлан гэж бас шоугаар амьдрахгүй бол болхоо байсан нөхөр үү гүй юу. Гал тавих ямар хэрэгтэй юм бэ. Олныг үймүүлээд байхын…

Avatar

Зочин 2017-10-03 202.5.194.26

Хөгийн [Хориотой Үг] вэ. Хийсэн бүтээснийг устгах санаа агуулдаг юмыг барих арга байна ууу

Avatar

зочин 2017-10-03 202.131.225.153

энэ үйл явдал 1921 оноос хаан ноёдын эсрэг ард түмнийг босгохын тулд өөрсдөөр нь өөрдийнх нь юмыг сүйтгүүлэх, шатаалгах, дараа нь хувьсгалын эсэргүүчүүд ингэсэн байна гэж турхирах замаар үүсч зарим хүмүүсийн зуршил болтлоо хөгжсөн эд. ийм хүмүүс манай оронд их байх шиг байна. хэн нэгэн сайн зүйл хийвэл түүний эсрэг хэвлэл, сошилоор дайрдаг, зарим нь эд хөрөнгийг нь сүйтгэдэг. үүнийг цаанаас нь зохион байгуулж, санхүүжүүлж урамшуулдаг улс төрийн хүчин ч байж болзошгүй

Avatar

монгол хүү 2017-10-03 202.55.191.102

өөрөө юу ч хийдэггүй юмнууд хүний хийсэн зүйлд ингэж хорон санаж явдаг юм даа… хэлэх муу үг алга даа… [Хориотой Үг] шаарнууд л хортой зүйл хийдэг дээ…

Avatar

Зочин 2017-10-03 43.228.129.4

yadag muu n**** ve

Avatar

Зочин 2017-10-03 202.21.106.119

mongol shig iim ichmeer um hiideg uls oron gj bnu hunii hiisn umiig ingeed shataah geed suuj bdag

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж