“Ид шидийн орон”-д санаатайгаар гал тавьсан

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

“Ид шидийн орон”-д санаатайгаар гал тавьсан

Монголчууд амралтын өд­рийг андахгүй анаж бай­гаад ажил амжуулаад сурчихсан. Зүгээр амарч ч чадахгүй ажилламаар санагдаад бай­даг болчихсон.

Өнгөрсөн бямба гаригийн орой /2017.09.30/ “Ид шидийн орон” хүүхдийн төвд санаатайгаар гал тавьжээ. Энэ талаар “Ид шидийн орон’ төслийн санаачлагч “Лантуун дохио” ТББ-ийн тэргүүн Ч.Ганжавхлангаас  тодруулсан юм. 

-“Ид шидийн орон” хүүхдийн төвд гал тавьсан гэж дууллаа. Гал гарсан шалтгааныг тогтоосон уу?

-Ид шидийн  орны подвальд байрлах сургалтын өрөөний нэг онгорхой цонх байдаг юм. Гал зураад тэр цонх руу санаатайгаар шидсэн байсан. Энэ бол санаатай хийсэн үйлдэл гэдэг нь ойлгомжтой л доо. Тэр гал нь сандал дээр унаад шатсан байсан. Бид нэг сандал шатаад дуусаж байхад гал гарсны мэдээд унтраасан. Гал өнгөрсөн бямба гаригт /2017.09.30/ гарсан.

-Тухайн үед хүүхдийн төвд хүн байсан уу?

-Бид дөнгөж барилгын материал ачиж орж ирээд л мэдсэн. Хүүхдийн төвд хүмүүс байсан. Нэг сиймхийгээр орж, гал тавьсан юм билээ. Азаар нэг л сандал шатсан. Гэхдээ цаашаа газар авсан бол ширээ сандал, хөвөн гээд галд шатамхай материал олон байсан.  

-Гал тавьсан хүнийг олсон уу?

-Одоогоор гал тавьсан хүнийг олоогүй. Тэр хүн хашаа давж зугтааж байгаад шүдэнзээ унагааж, ул мөр үлдээсэн байсан. Бид цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Мөн хүүхдийн төвийнхөө хамгаалалтын бүх камераа суулгаж байна. Одоо хамгаалалтын албатай болох гээд явж байна. 

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж