Хью Хефнерийг Мерилин Монрогийн дэргэд оршууллаа

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

Хью Хефнерийг Мерилин Монрогийн дэргэд оршууллаа

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлого, Төсвийн байнгын хороод хамтран хуралдаж, өнгөрсөн жилийн төсвийн гүйцэтгэл, шинэ оны төсвийн төслийг хэлэлцэж байна.

Ерэн нэгэн насандаа таалал төгссөн Хью Хефнерийг өнгөрсөн бямба гаригт эцсийн замд нь үджээ. Оршуулгын ёслол ойр дотнын хүрээнд нам гүм болж өнгөрсөн гэнэ.

Алдарт “Playboy” сэтгүүлийг үндэслэгчийг Лос-Анжелес хотын Уэствуд дэх дурсгалын цогцолборт нутаглуулжээ. TMZ мэдээлснээр, Хефнерийг эцсийн замд үдэх ёслолд түүний бэлэвсэн эхнэр Кристал Харрис, Playboy сэтгүүлийн цөөн тооны ажилтан, Хефнерийн дөрвөн хүүхэд болох Кристи, Дэвид, Марстон, Купер нар оролцсон байна.

Хью Хефнерийн шарилыг Мерилин Монрогийн булшны дэргэд нутаглуулжээ. Тэрээр өөртөө зориулж 25 жилийн өмнө тэр газрыг 75 мянган ам.доллараар худалдан авсан гэдэг. 

АНУ-ын секс шүтээн Монро 1953 оны арванхоёрдугаар сард хэвлэгдэн гарсан Playboy сэтгүүлийн анхны дугаарын нүүрэнд зургаа авхуулж байжээ. Хожим амьдралыг нь орвонгоор нь өөрчилсөн Монрог тэр ихэд хүндэлдэг байсан гэлцдэг. 

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж