Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өнөөдөр/2017.10.03/ “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр” чуулганыг “Корпорэйт” зочид буудалд зохион байгуулж байна.
Тус чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж оролцож үг хэлэхээр болжээ.
Тэрбээр өнгөрсөн найман жилийн хугацаанд Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллахдаа байгаль орчныг хамгаалах болон дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр идэвхитэй дуу хоолойгоо илэрхийлж, мөн тодорхой шийдвэрүүд гаргаж санаачилгатай ажиллаж байсан юм.
Г.ХОРОЛ