“Мисс Монголиа-2017” титмийг А.Сайхантамир хүртэв

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

“Мисс Монголиа-2017” титмийг А.Сайхантамир хүртэв

“Мисс Монголиа-2017” титмийг А.Сайхантамир хүртэв

“Мисс Монголиа-2017” тэмцээний энэ жилийн миссийн титмийг Амарсанаагийн Сайхантамир хүртжээ. “Мисс Монголиа” холбоо нь 2004 оноос эхлэн “Мисс Монголиа” гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ жилийн “Мисс Монголиа-2017” тэмцээний шилдгийн шилдэг 14 оролцогчдын финалын шалгаруулалт өчигдөр /2017.10.02/ 19:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд болж өндөрлөжээ. 

Ийнхүү титэмт миссээр шалгарсан мисс нь дэлхийд чансаагаараа гуравт жагсдаг гоо бүсгүйн тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болдог аж. 

“Мисс Монголиа” гоо бүсгүй шалгаруулах тэмцээний анхны миссээр 2004 онд мисс Ч.Содтуяа тодорч байсан бол 2005 онд Б.Гантогоо, 2006 онд Д.Болортуяа, 2007 онд Б.Гэрэлчулуун, 2008 онд О.Хулангоо, 2009 онд Х.Бадамгэрэл, 2010 онд Д.Бадамцэцэг, 2011 онд И.Төгсөө, 2012 онд Д.Долгион, 2013 онд Х.Ану, 2014 онд Ю.Балжидмаа, 2015 онд Ц.Аззаяа нар миссийн титмийг зүүж байжээ.
Уг тэмцээний ялагч А.Сайхантамир нь Хэнтий аймагт төрж өссөн бөгөөд 2016 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг Эрчим хүчний инженерийн мэргэжлээр төгсчээ. Тэрбээр анх 2014 онд “Мисс Монголиа-2014” тэмцээнд оролцож байжээ. 

А.Сүрэн
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж