АНУ-ын Лас Вегас хотод аравдугаар сарын 1-ний өдөр “Route 91 Harvest Festival” хөгжмийн наадмын үеэр зэвсэгт халдлага болж, 58 хүн нас барж, 500 гаруй иргэн шархдан эмнэлэгт хүргэгдсэн байна. Зэвсэгт халдлагыг үйлдсэн хэрэгт АНУ-ын иргэн 64 настай Стэпэн Паддокийг сэжиглэж буй бөгөөд цагдаагийн ажилтнууд сэжигтний байрлаж байсан “Mandala Bay” зочид буудлын өрөөнд нэвтрэхэд тэрбээр амиа хорлосон байдалтай олджээ.
Энэхүү харгис халдлагад Монгол Улсын нэг ч иргэн өртөөгүй тухай Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.
Д.УУДАМ