АН: У.Хүрэлсүхийг багтай нь дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

АН: У.Хүрэлсүхийг багтай нь дэмжинэ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилогдсон О.Магнай олон тэмцэл өрнүүлж эхлэхээр амлаад байгаа.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайдад нэр дэвшиж буй У.Хүрэлсүх оролцож, шинээр бүрдэх Засгийн газрын танхимын талаар мэдээлэл өгсөн байна. Энэ талаар Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхэд гурван асуудлаар бүлгийн гишүүд саналаа хэлжээ. Үүнд, нийгэм эдийн засгийн асуудал, хөгжлийн бодлого болон хуулийн байгууллагын шударга ёс, Засгийн газрын бүтцийн талаар баримтлах зарчим гэсэн гурван асуудал багтсан байна.

Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг багийнх нь хамт дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. Сүүлийн үед дан, давхар дээлний асуудал яригдаж байгаа. Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх өөрөө УИХ-ын бодлогод шууд оролцох эрхтэй УИХ-ын гишүүн биш. Тиймээс Засгийн газрын чиг үүргийн яамдыг “давхар дээлтэй” сайд томилох нь зүйтэй гэж Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэв. Учир нь УИХ-ын бодлого Засгийн газрын бодлоготой уялдаж байх ёстой гэж бүлэг үзэж байгаа аж.

Хоёрдугаарт, Засгийн газар нийгэм эдийн засгийн бодлогоо авч явах зөв бүтэцтэй байх ёстой. Тиймээс Засгийн газрын бүтцийг шинэчилж, Аж үйлдвэрийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хөдөлмөрийн яам, Соёл, спортын яамыг байгуулах ёстой гэдэг саналаа бүлгийн гишүүд илэрхийлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж