“Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг”

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

“Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг”

Тусгай зөвшөөрөлтэй 133 аж ахуйн нэгж, байгууллага манай улсад тэслэж, дэлбэлэх үйл ажиллагаа явуулж байна.

АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотод 59 хүний амийг буудаж хороосон гэмт этгээдийн эцэг Бенжамин Хоскинс Пэддок гэгч нь зартай банкны дээрэмчин, 1969-1977 онд Холбооны мөрдөх товчооны Эрэн сурвалжилж буй онц ноцтой 10 гэмт хэрэгтний жагсаалтад бичигдэж байсан, сэтгэцийн өөрчлөлттэй нэгэн ажээ.

Лас Вегасын халдлагыг үйлдсэн этгээд нь 64 настай Стифен Пэддок юм. Тэрээр өнгөрсөн шөнө болсон хөгжмийн наадмын үеэр Мандала Бей зочид буудлын 32 дугаар давхрын цонхноос автомат буугаар гудамж руу шүршиж, 59 хүний амийг хөнөөсөн юм. Энэ үеэр 527 хүн шархаджээ.

АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотод 59 хүний амийг буудаж хороосон гэмт этгээдийн эцэг Бенжамин Хоскинс Пэддок

Цагдаа нар гэмт этгээдийн байршлыг илрүүлж, зочид буудлын өрөөнд очих үед Стифен Пэддок өөрийгөө буудаж, хороосон байсан аж. Тэр чухам ямар нөхцөл шалтгааны улмаас ийм үйлдэл гаргасан нь тодорхойгүй байгаа юм.

Холбооны мөрдөх товчооны мэдээллээр түүний эцэг Бенжамин Хоскинс Пэддок нь сэтгэцийн өвчтэй, банк дээрэмдсэн, автомашин хулгайлсан, мөн залилангийн хэргээр ял сонсож байсан нэгэн гэнэ. Тэр хэдэн жилийн өмнө нас баржээ. Эцэг Пэддок 1960 онд Аризонад зэвсэглэсэн дээрэм хийж, хэд хэдэн банк дээрэмдсэн хэргээр 20 жил хорих ялаар шийтгүүлсэн байна. Гэвч 1969 онд Техасын шоронгоос оргож, эрэн сурвалжлагдаж байжээ. Сонин, хэвлэлийн нүүрэнд түүний тухай мэдээ материал өч төчнөөн удаа гарч, чамгүй зартай нэгэн болж хувирсан гэнэ. 

Хууль, хяналтын байгууллагынхнаас зугтаж, хэдэн жил орогнохдоо нэрээ сольж, зүсээ хувирган Орегонд менежерийн ажил ч хийж явжээ. 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж