"Шүрэнгийн станцын төслийг танилцуулна"

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

"Шүрэнгийн станцын төслийг танилцуулна"

Хамгийн сүүлд экс гишүүн, “Симба” Ц.Батаагийн төрсөн дүү, ЗТАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, өдгөө ГОК-ын газрын дарга Ц.Бат-Энхтэй хамтран амьдарч байгаа гэх мэдээлэл бий.

Шүрэнгийн болон Орхоны усан цахилгаан станц /УЦС/-ын төслийн техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг боловсруулах компанийг сонгон шалгаруулах тендерийг цуцалж, төслийн ажлыг зогсоосон тухай мэдээллийг Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил үгүйсгэж, тайлбар хийлээ.

Тэрбээр, “Бидний хувьд төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна. Эгийн голын станцыг барих төслийн нэгжүүд судалгааныхаа ажлыг хэвийн явуулж байгаа. Хамгийн гол асуудал нь энэ станцыг барьснаар “Байгаль” нуур, “Сэлэнгэ” мөрний экологийн тэнцвэрт нөлөөлөх  эсэх асуудал юм. Энэ асуудлыг хоёр талаасаа хамтарсан эрдэмтдийн баг гаргаж судалъя гэж тохирч, ажлаа эхлүүлсэн. Энэ дагуу аравдугаар сард багтааж ОХУ-ын 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг, Монголын талаас 30 орчим  эрдэмтдийн хамтарсан баг Эрдэнэт хотод уулзаж, судалгааны ажлаа танилцуулж дүнгээ гаргана” гэсэн юм.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж