“Өсвөрийн аврагч” тэмцээн болно | News.MN

“Өсвөрийн аврагч” тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

“Өсвөрийн аврагч” тэмцээн болно

Энэ хугацаанд Афганистаны цагдаа нар 1,772 кг героин, 2,764 кг опиум, 140 кг хашил, 12,100 гаруй литр архи нийт 24 тонн мансууруулах бодис хураажээ.

Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд Өсвөрийн аврагч тэмцээнийг зохион байгуулах Онцгой байдлын ерөнхий газрын удирдамжийн дагуу нийслэлийн аварга шалгаруулах “Өсвөрийн Аврагч” тэмцээн маргааш жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.

Энэ жилийн тэмцээн нийслэлийн 378 жилийн ой, Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг угтаж зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.

Тэмцээнд  нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаас  аваргаар шалгарсан багууд болзошгүй гамшгийн үед авах арга хэмжээний талаар тодорхой цэгүүдэд даалгавруудыг гүйцэтгэж, мэдлэгээ сорин өрсөлдөх юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж