Монголын сурагчдын холбоо /МСХ/ , Монголын эцэг эхчүүдийн холбооноос/ МЭЭХ/ өнөөдөр /2017.10.03/ мэдээлэл хийлээ.
Тус хурал нь багш нарын ажил хаялт болон цалин нэмэхтэй холбоотой асуудалд МСХ болон МЭЭХ-ны байр суурийг илэрхийлэх зорилготой гэнэ. Багш нарын цалин нэмэх асуудлыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлж, цаашид дэмжин ажиллана гэдгээ мэдэгдлээ.
Мөн тэд “Багш нарын цалин нэмэхтэй холбогдуулж зайлшгүй нэг асуудлыг хэлэх ёстой гэж үзэж байна. Өнөөдөр багш нар 60 орчим хүүхэдтэй ажиллаж байна. Ачаалалтай ажиллаж байгаа гэдгийг хүн бүхэн мэднэ. Багштай энэ зэрэгцэхүйц авч үзэх ёстой хүн бол нийгмийн ажилтан. Нийгмийн ажилтан тухайн сургуулийнхаа 1000 гаруй хүүхэдтэй ажилладаг. Хүүхдийн сургалт хүмүүжилд чухал нөлөөтэй нийгмийн ажилтнуудын цалин багш нараас бага, зуны амралтын хугацаан мөн богино. Тийм учраас нийгмийн ажилтны цалин хөлсийг ч гэсэн нэмэх шаардлагатай” гэж МСХ-ны тэргүүн О.Сэлэнгэ хэллээ.
Э.Сосорбурам