Ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна | News.MN

Ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

Ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна

Этгээд сонин бүжиг, элдэвтэй гэмээр дуулалт зэргээр хэний ч төсөөлөмгүй амжилтад хүрсэн Өмнөд Солонгосын реппер PSY-ын дуулсан “Gangnam Style” дууг онлайнаар 1,2 тэрбум үзсэн тухай NBC мэдээлжээ.

Монгол Улсын Шадар сайдын Баян-Өлгий аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг тус аймагт 2017 оны аравдугаар сарын 07-09-ний өдрүүдэд зохион байгуулах юм.

Сургуулийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, удирдлага зохион байгуулалтаар хангахаар Онцгой байдлын ерөнхий газрын ГШУГ-ын Мэргэжлийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Дамдинсүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэг 10 дугаар сарын 03-ны өдөр аймгийн Засаг дарга, Онцгой комиссын гишүүд, Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудын бие бүрэлдэхүүн, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзаж, сургуулийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр үүрэг өгөв.

Бүх шатны Засаг дарга, аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний гамшгийн менежментийн мэдлэгийг дээшлүүлэх, орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах, харилцан ажиллагааг жигдрүүлэх, хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилготой Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын хүрээнд тус аймагт тохиолдож байсан болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, ослоор цагийн байдал үүсгэн ажиллуулж, гамшгаас хамгаалах дадлага сургуулиудыг бодит байдалд тулгуурлан зохион байгуулна.

Түүнчлэн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах дадлага сургуулиуд Баян-Өлгий аймагт ийнхүү эхэлж байна.

Эх сурвалж: ОБЕГ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж