Найз хүүхнүүдийн “нууц дүрэм” | News.MN

Найз хүүхнүүдийн “нууц дүрэм”

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ

Найз хүүхнүүдийн “нууц дүрэм”

Найз хүүхнүүдийн “нууц дүрэм”

Хүүхнүүдийн үерхэл хэврэг гэгддэг. Хов жив, атаа жөтөө, амьдралын аар шаархан зүйлсээс болоод нөхөрлөлөө сэвтээх нь олонтаа гэж судлаач, сэтгэл зүйчид тэмдэглэдэг. Тэгвэл хүүхнүүдийн нөхөрлөлд юуг анхаарах ёстой вэ? Найзуудын нөхөрлөлд бичигдээгүй ямар дүрмийг сахих ёстой вэ?

Бүсгүйчүүдийн хувьд тогтсон
“хэзээ ч хийж болохгүй” хэдхэн дүрэм бий

  • Хэзээ ч уулзаж, ярилцаж байгаагүй эмэгтэйгээ хэзээ ч битгий муул, түүнийг бүү үзэн яд
  • Найзынхаа экс-найз залуутай хэзээ ч болзох хэрэггүй
  • Нэг найзынхаа нууцыг хэзээ ч нөгөө найздаа хэлэх хэрэггүй
  • Халамцсан, согтуу найзыгаа хэзээ ч бааранд ганцааранг нь үлдээж болохгүй
  • Найзынхаа дайсныг хэзээ ч үдэшлэгт урьж болохгүй
  • Хэзээ ч найзынхаа найз залуутай хамт хоёулхнаа хооллох хэрэггүй

Харин сайн найзуудын хувьд өөр дүрэм яригдана

  • Хаа газрынх нь үл мэдэгдэх бүтэлгүй эрд хөл алдан дурласан найздаа хатуу үг хэлэхгүй байж болохгүй
  • Найзынхаа хамгийн дуртай зүйлийн хажуугаар үл тоож өнгөрч хэрхэвч болохгүй. Тэнд, тийм юм байсан тухай найздаа заавал дуулга.
  • Гэрлэсэн эртэй учир ургуулсан найздаа хэзээ ч бүү итгэ
  • Үдэшлэг, уулзалтын үеэр найзынхаа боломжоос хэзээ ч бүү хумсал. Харин ч эсрэгээрээ найздаа туслахын тулд ширээ нүдэж, хундагаа жингэнүүлж, магадгүй та 10 дахь удаагаа сонсож байсан ч хамгаагүй инээдмийн түүхээ ярихад нь хамгийн түрүүнд чангаар инээ.
  • Найзынхаа эрхэлдэг бизнесийн Фейсбүүк хуудсанд нь үргэлж “таван од” дар. Дөрвөн одоор үнэлснийг чинь хараад найз чинь галзуурч ч мэднэ
  • Найз чинь өөрийгөө тарган, бүдүүн, унжсан хөхтэй, харвинтай, бла бла… гэх мэтээр шүүмжлэхийг нь хэзээ ч битгий дуугүй өнгөрүүл. Амаа хамхи гэж хэлээд, амьдрал хэтэрхий богино гэдгийг сануул. Ид, уу, хөгжилд…
  • Эрчүүдийн дэргэд /найзын чинь нөхөр байсан ч хамаагүй/ найзтайгаа үл хүндэтгэсэн байдлаар харьцаж болохгүй. Эрчүүдэд ч бас тийм сэдэл төрүүлнэ.

С.ЦЭЛМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж