Хөгжмийн боловсрол олгох сургалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

Хөгжмийн боловсрол олгох сургалт зохион байгууллаа

Австралийн нэрт жүжигчин, продюссер Рассел Кроу есөн жил хамт амьдарсан эхнэр Данейл Спенсрээс салсан тухайгаа өнөөдөр “The Sydney Morning Herald” сэтгүүлд албан ёсоор мэдэгджээ.

Урлаг, танин мэдэхүй, хөгжмийн боловсрол олгох сургалтыг 2016.09.27-28-ны өдрүүдэд Багшийн хөгжлийн ордонд зохион байгууллаа. 

Тус арга хэмжээг “Урлаг танин мэдэхүйн боловсрол”, “Хөгжмийн боловсрол” хөтөлбөрийн үндсэн ойлголт, заах аргачлалыг таниулах, ерөнхий боловсролын багш нарын заах арга, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор БСШУСЯ-ны харъяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Хүүхэд хөгжлийн Эрудит төв хамтран зохион байгуулсан юм. Сургалтад ЕБС, СӨБ-ын дуу, хөгжмийн багш нар бүхий нийт 200 гаруй хүн оролцжээ. Энэ удаагийн сургалтад БНСУ-ын экзим банк, БНСУ дахь “Монгол эмэгтэйчүүдийн холбоо”, “Глокал олон улсын нийгмийн халамжийн төв”-ийн төлөөлөл урилгаар оролцож, арга зүйн дэмжлэг үзүүлсэн байна. Хүүхдийн бага наснаас нь сэтгэл зүй, оюун ухааны хувьд тэгш хөгжүүлэх нь чухал байдаг. Тиймээс ч хүүхдийг урлаг, хөгжмөөр дамжуулан хөгжүүлэх шинэлэг арга зүйг хэрэглэж эхэлсэн нь ихээхэн үр дүнтэй байгаа аж. 

Эх сурвалж: БСШУСЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж