Цэргийн анги руу зэвсэгт этгээдүүд халджээ

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

Цэргийн анги руу зэвсэгт этгээдүүд халджээ

УИХ дахь байнгын хороод хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Энэтхэгийн харьяаны Кашмирын Сринагар хот дахь цэргийн анги руу зэвсэглэсэн этгээдүүд халдсан байна.

Халдлагын үеэр хилийн цэргийн гурван албан хаагч шархаджээ. Энэтхэгийн армийн эрх баригчдын мэдэгдсэнээр  зэвсэгт этгээдүүд цэргийн ангийн ойролцоох барилгад бүгсэн бөгөөд хилийн цэргийнхэн хариу гал нээсэн байна.

Халдлага гарсан цэргийн анги нь Сринагар хотын хөл хөдөлгөөн ихтэй хэсэг болох олон улсын нисэх онгоцны буудлаас холгүй оршдог ажээ.

Нисэх буудалд нислэгийн үйлчилгээг түр цуцалж, ажилчид болон зорчигчдыг нисэх буудлаас гарахыг хориглосон байна.

Энэтхэгийн цагдаа нар халдлагыг амиа золиослогчид үйлдсэн гэж сэжиглэж байгаа бөгөөд халдлага үйлдэгчдийн нэг цогцсыг олжээ.

Камшир муж нь Энэтхэг, Пакистаны хамгийн ужиг таагүй харилцаанаас үүдэлтэй сөргөлдөөний голомт бөгөөд халдлага, буудалцаан байнга гардаг.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж