Наадамд зодоглох бөхчүүдэд босго тавилаа | News.MN

Наадамд зодоглох бөхчүүдэд босго тавилаа

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

Наадамд зодоглох бөхчүүдэд босго тавилаа

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд хэчнээн сонирхолтой тоглолт болсон уриад байхад үзэгч цөөддөг бол ‘Бөхийн өргөө’-н дэх ямар ч барилдаан асуудалгүй дүүрдэг. Үндэсний бөх яах аргагүй Монголын хамгийн олон үзэгчтэй төрөл. Гэхдээ ард түмнийх нь төрөлхийн ухамсар, уламжлал дээр суурилж ирсэн ямар ч агуу соёлыг цаг үеэ мэдэрч, уялдуулахгүй бол хэзээ нэгэн цагт үзэгч, сонсогчгүй болно. Уламжлал, шинэчлэлийг хослуулахын бодит жишээг унаж, босож ирсэн сүмо бөхөөс бид харж мэдсэн.

Үндэсний бөхийн холбоо, монгол бөхийн барилдаан, менежменттэй холбоотой шүүмжлэл байнга гардаг болсон нь хоёр бөхийн холбоо, хоёр тэргүүний асуудлаас тусдаа зүйл юм. Бөхийн холбоог хэн тэргүүлэхээс үл хамааран үндэсний бөх спорт, тулаан, өрсөлдөөний нэг хэлбэр юм бол одоогийн хэдэн үзэгчдээ авч үлдэхийн тулд зайлшгүй шинэчлэгдэх цаг нь болсон.

МҮБХ-ны одоогийн тэргүүн Р.Нямдоржийг бөхийн хүрээний нэг хэсэг хүмүүс эсэргүүцэн, Цэцдийн зөвлөл хуралдаж, Л.Чинбатыг тэргүүнээр сонголоо гэх үйл явдал өрнөсөн ч яг өнөөдрийн байдлаар Р.Нямдорж МҮБХ-ны тэргүүнээр, Д.Данзан дэд тэргүүнээр үргэлжлүүлэн ажиллаж байна. Тус холбооны өмнөх “Их Эе” хүчин төгөлдөр болсон эсэх, Р.Нямдорж нарыг үгүйсгэж буй хүмүүс шүүхэд хуурамч баримт гаргаж өгсөн эсэх асуудлууд бие биеэ үгүйсгэх, шалгуулах шатандаа яваа тул энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл алга.

Харин өнгөрсөн долоо хоногт хуралдсан МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаас дээрх хүсээд байгаа шинэчлэлтэй холбоотой нэгэн шинэ журам гарсныг онцлоод, тэрхүү журмын онцлогийг танилцуулъя.

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид өнгөрсөн долоо хоногт /2017.09.27/ хуралдаж, Үндэсний бөхийн барилдаанд улсын цолтой бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тухай журам баталжээ.

Бөхчүүдэд босго тогтоож, болзол тавьж буй журмыг аравдугаар сарын 8-наас мөрдөж эхлэх юм байна.

Журмын зорилго бол наадмаас наадмын хооронд болж буй заал, танхимын барилдаанд улсын цолтой бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх. Ингэхдээ нийт барилдааныг хугацааны хувьд есдүгээр сараас цагаан сар хүртэл, цагаан сараас наадам хүртэл гэсэн хоёр үечлэлд хуваан, бөхчүүдэд урамшуулал олгох, хариуцлага тооцохын аль алийг зохицуулахаар заажээ.

Бөхчүүдэд тавих шаардлага
 

Наадмаас наадмын хооронд болох заалны барилдаанд улсын цолтой бөхчүүдийн заавал оролцох барилдааны хувийг дараах байдлаар тогтоожээ.

  • 35-аас дээш настай бөхчүүд барилдаанд тааллаараа оролцон барилдана.
  • 30-34 настай бөхчүүд МҮБХ-ноос гаргасан албан ёсны хуваарьт барилдааны 50 хувь /10 удаа/-д оролцон барилдана.
  • 29 ба түүнээс дооших насны бөхчүүд МҮБХ-ноос гаргасан албан ёсны хуваарьт барилдааны 70 хувь /14 удаа/-д оролцон барилдана.

Гэмтэж бэртсэн тохиолдолд: Гэмтэл бэртэлтэй бөхчүүд Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны мэргэжлийн эмчийн албан ёсны актаа, хувийн гачигдалтай бөхчүүд нотлох баримт бичгээ тухайн барилдааны өмнө МҮБХ-нд албан ёсоор өгсөн тохиолдолд барилдаанд оролцоогүй гэж үзэхгүй аж. 
 

Гарьдаас дээш цолтнууд 
барилдах бүртээ урамшуулал авна

 

Улсын аварга, арслан, гарьд цолтой бөхчүүд барилдаанд оролцох бүртээ дараах нэмэгдэл урамшууллыг авах ажээ.

  • Аварга цолтон 330 000 төгрөөг
  • Арслан цолтон 220 000 төгрөг
  • Гарьд цолтон 110 000 төгрөг

Улсын аварга, арслан, гарьд цолтой бөхчүүд барилдвал зохих барилдааныхаа хувийг биелүүлсэн болон давуулан барилдсан бол барилдааны тоо, амжилтаараа тэргүүлсэн 2 бөхөд барилдааны үечлэл бүрийн төгсгөлд тусгай урамшуулал олгоно (Нийт 4 бөхөд олгоно).

Улсын аварга, арслан, гарьд цолтнуудаас жилийн туршид барилдвал зохих барилдааныхаа хувийг биелүүлсэн болон давуулан барилдсан бол барилдааны тоо, амжилтаараа тэргүүлсэн 1 бөхөд наадмын өмнө “Үзэгчдээ дээдлэгч бөх” цом, 10.0 сая төгрөгийн урамшуулал олгоно.

Улсын заан, харцага, начин цолтой бөхчүүд барилдааны үе бүрд барилдвал зохих барилдааныхаа хувийг биелүүлсэн болон давуулан барилдсан бол барилдааны тоо, амжилтаараа тэргүүлсэн 4 бөхөд барилдааны үечлэл бүрийн төгсгөлд тусгай урамшуулал олгоно (нийт 8 бөхөд олгоно).

Улсын заан, харцага, начин цолтнууд барилдвал зохих барилдааныхаа хувийг давуулан барилдсан бол барилдааны тоо, амжилтаараа тэргүүлсэн 1 бөхөд наадмын өмнө “Үзэгчдээ дээдлэгч бөх” цом, 5.0 сая төгрөгийн урамшуулал олгоно.

Хариуцлага: Болзол хангаагүй бөхийг
улсын наадамд барилдуулахгүй

 

Жил бүрийн 9 дүгээр сараас 11 дүгээр сар дуусталх барилдаанд тогтоосон хувьд хүрч барилдаагүй бөхчүүдийг нэр заан олон нийтэд мэдээлнэ. Мэдээллийн мөрөөр олон нийтийн зүгээс шүүмжлэл өрнүүлэн, шаардлага тавьсан тохиолдолд уг шаардлагыг бөхчүүд биелүүлэх үүрэг хүлээнэ.

Жил бүрийн 9-11 дүгээр сард заавал барилдах тоондоо хүрч барилдаагүй бөхчүүдэд 11 дүгээр сараас цагаан сар хүртэлх барилдаанд дутуугаа нөхөн барилдах тоог зааж өгч барилдуулна. Энэ шаардлагыг биелүүлээгүй бөхийг цагаан сарын барилдаанд барилдуулахгүй.

Цагаан сараас 4 дүгээр сар хүртэлх хугацаанд заавал барилдах тоондоо хүрч барилдаагүй бөхчүүдэд 4-7 дугаар сар хүртэлх хугацаанд дутуугаа нөхөн барилдах тоог зааж өгч барилдуулна.

Барилдааны жилийн дүнгээр тодорхой шалтгаангүйгээр барилдвал зохих хувьдаа хүрч барилдаагүй бөхийг улсын наадамд барилдуулахгүй.

Барилдааныхаа үечлэл бүрд заавал барилдах тоондоо хүрч барилдаагүй, дараагийн үедээ дутуугаа нөхөн барилдаагүй бөхчүүдийн цалинг олгохгүй байх саналыг харьяа байгууллага, эвээн тэтгэгч байгууллагуудад тавьж, хамтран хариуцлага тооцож ажиллана гэхчлэн журамлажээ.

Энэ журам улсын цолтой бөхчүүдийн унтаа байдлыг сэргээж, хариуцлагыг нэмэгдүүлэхэд зохих хэмжээгээр дөхөм болох боломжтой. Цаашлаад Үндэсний бөхийн барилдааны дүрэмд, Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулахад ч хэрэгтэй байж болох юм. Үндэсний бөхийн холбоо саяхан Монгол бөхийн барилдааныг дүрс бичлэгээр шүүх эсэх асуудлыг судлах Ажлын хэсэг байгуулсан. МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзангийн ахалсан ажлын хэсгийнхэн удахгүй техникийн дэвшил, камерын бичлэгийг барилдааны шүүлт, маргаанд ашиглах талаар дүрэм өөрчлөх хэмжээнд санал боловсруулж чадвал тэр нь олон жил маргасан сэдэвт цэг тавих чухал ажил болох учиртай.

 

 

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-03 202.179.26.123

Дэмүүл ,Тулгаа ирээд барилдаад болоод байсан Монгол наадмаар оролдохгүй шүү холбооныхон оо

Avatar

зочин 2017-10-03 122.201.28.7

эхний өгүүлбэр чинь таалагдахгүй байнаа, бөх мэтийн бөөсөн спорт хөлбөмбөг шиг дэлхийн спорттой өрсөлдөхгүй ээ, монголоосоо гарч сэтгэ, дэлхий ийм бөх байдгийг мэдэх ч үгүй

Avatar

хөх тэнгэр 2017-10-03 203.91.115.38

Энэ өөрчлөлт шинэчлэлт Монгол бөхийн хөгжил дэвшилд хувь нэмэрээ оруулахуйц зөв зүйтэй асуудлын эхлэл болно гэдэгт итгэлтэй байгаа. Дэмжиж байгаа шүү бөхөд хайртай, сонирхогчид үүнийг л хүсч хүлээж байгаа байхаа.

Avatar

Зочин 2017-10-03 202.179.25.94

хаха аварга арслан цолтон урьд өмнө түрүүлэх л гэж очдог бсн одоо ойчихоосоо айгаад ирэхээ бсн энүүгээр бол
хоолны мөнгө олох гэж очих нээ тэр гарьд ч юу билээ ёстой горьд

Avatar

Зочин 2017-10-03 122.201.24.142

чАНСАА САЙЖРАХ ЗӨВ ЖУРАМ БОЛОЛТОЙ.бҮҮР АЙМГИЙН БӨХЧҮҮД УЛСЫН НААДАМД БАРИЛДАХ ЭРХ АВАХ БОЛЗОЛ БАС ХАНГАСАН БАЙХ ЗЭРЭГ УЛСЫН НААДМЫН ЧАНАР ЧАНСААГ САЙЖРЛУУЛАХАД ХЭРЭГТЭЙ. СУМНААС АЙМАГТ, АЙМГААС УЛСАД БАРИЛДАХ НЬ НЭР ТӨРИЙН ХЭРЭГ БОЛГОХ.УДАА ДАРААЛАН УЛСАД БАРИЛДАХ ЭРХ АВСАН БӨХӨД БАС ДАВУУ ЭРХ ЭДЛЭЖ БАЙХ ЗЭРГЭЭР ЗОХИЦУУЛМААР БАЙНА .

Avatar

СУУТАН 2017-10-03 202.9.42.230

ОДОО ЯМАР МАХ БОДИОРОО ДИЙЛДЭГ 13 Р ЗУУН БИШ,,МАНАЙ ЗАЛУУС БӨХ БАРИЛДАХАА БОЛЬЖ ТОЛГОЙГОО ХӨГЖҮҮЛСЭН НЬ ДЭЭРДЭЭ,,ЕР НЬ ОЛОН ТҮМЭН Ч БӨХЧҮҮД ОХЛБООНЫХОНД ДУРГҮЙ БОЛЖ,,ХИР ХӨЛС ҮНЭРТҮҮЛСАЭН [Хориотой Үг] ЮМНУУД ГЭХ БОЛЖДЭЭ,,,,ЭНЭ ХОЛБОО БОЛ БҮҮР ДЭМИЙ ХЭДЭН БАЛЙАААР ЮМНУУД НАСААРАА ДРАГА НЬ ХИЙГЭЭД АРД ТҮМЭН БӨХЧҮҮД ТҮҮНИЙГ НЬ ТЭВЧЭЭД СУУХ,,ЭХЛЭЭД НЯМДОРЖ ДАНЗАН ХОЁР ЗАЙГАА ТАВИАД ӨГЧИХ ХЭРЭГТЭЙ,,ЗАЛУУС ЯАХАА ӨӨРСДӨӨ МЭДЭХ БИЗ,,БӨХ БАРИЛДУУЛЛЛАА ГЭЭД ЯМАР БОРОО ОРОХ БИШ [Хориотой Үг] ТАРГАЛАХ БИШ АЖЛЫН САДАА Л БАЙНАШТЕЕ,,САЙХАН ЗАЛУУС БИЕЭ ДУУСЧ ЦАГИЙГ ДЭМИЙ ӨНГӨРӨӨЖ БАЙНА,,,,ҮНЭХЭЭР ОНЦГОЙ ТӨРСӨН ЦӨӨХӨН ХҮМҮҮСИЙН Л ХИЙХ АЖИЛШҮҮДЭЭ БӨХ ГЭДЭГ ЧИНЬ,,,

Avatar

Стеройд хэрэглэдэг бол яах вэ? 2017-10-03 178.62.230.201

Стеройд хэрэглэдэг бөхчүүдийг ижил төрлийн сэргээш хэрэглэдэг азаргануудтай нь барилдуул.

Avatar

ХА ХА БАЛАЙРЧ ӨГӨХ ЮМ АА 2017-10-03 202.72.245.207

ХӨӨЕ НААДМЫН БӨХ НААД ХОЛБООНЫ ЧИНЬ ТЭМЦЭЭН БИШ ШҮҮ ТЭР БӨХИЙН ӨРГӨӨНДӨӨ Л ДУРААРАА ЗАГНА ТА ХЭДЭН ӨВГӨН ОДОО ЗӨНӨЖ ЭХЛЭЭ ШИВ ДЭЭ

Avatar

зочин 2017-10-03 103.229.123.210

Цолтой харьмалууд барилдаан бүр дээр ирж [Хориотой Үг] хааж, тоо гүйцээчихээд залуу бөхчүүдийг барилдуулж дээш нь гаргахгүй болчих юм биш үү

Avatar

Зочин 2017-10-03 43.242.241.86

zuitee zuitee.. stol avchihaad l hanadag.. alga boldog huhduud bayrtai

Avatar

Naadam 2017-10-03 217.30.69.38

Urid ni buchuud gedeg huch tenkheetei, es judagtai harahad saikhan humuus baij, odoo bol zamiin tsagdaa zoddog, buh budilaan buruud ordor, gazar bulaah, hurungu bulaah, songooli bulaah ajild ih ordog humuus boljeee…

Avatar

Зочин 2017-10-03 122.201.31.199

БАНТАНГИЙН БӨХ БОРГИЙН МОРЬ НААДАМД ӨНГӨЛӨХӨӨ БОЛЬСОН ЦАГ ДАА

Avatar

аварга арлан 2017-10-03 59.153.87.21

аварга арслан цолыг аймаг, сумын наадам барилдахыг хоригло

Avatar

Зочин 2017-10-03 202.9.43.124

Hyataduud Mongol undesnii yumand b** orolts aldas bolno!!!

Avatar

Zochin 2017-10-03 66.181.185.126

Bekhiin kholboo tiim ikh mengetei yum tyyniigee ard tymnii sain saikhany telee zoriulaach. Bekhiin kholboo bekh 2 Mongold yu buteeb????????

Adaglaad ter shagnalaasaa tatbar teldeg bolooosoi.

Avatar

Ooo 2017-10-03 112.72.11.119

Зөвөө зөв.

Avatar

35-s deesh 2017-10-03 122.201.22.92

35-s deesh ogt barilduulakh hereggui. jinhene luivar nairaag hiideg nasniikhanshdee

Avatar

зочин 2017-10-03 122.201.28.7

нэг нэгнээ түшээд зогсчихдог энэ балай барилдаанаа тодорхой хугацаатай болгохгүй бол ямар ч арга хэмжээ аваад нэмэргүй ш дээ, хугацаандаа багтаж хаялцахгүй бол хоюуланг нь хасах хэрэгтэй ш дээ

Avatar

Асаа 2017-10-03 45.117.32.2

Зөв шийдвэр байна. Хаялцалгүй удсан бөхчүүдийг шодоод барьц сонгуулахгүй, нэг хөлийг нь авч байгаад барилдуулбал шуурхай, бас тэгээд явдаг [Хориотой Үг] хочноос сална.

Avatar

zochin 2017-10-03 203.169.50.131

Энэ шаардлага биелүүлээгүй бөхчүүд барилдахгүй бол 512 бөхийн тоо нь яаж гүйцэх юм бэ. Аргаа барахдаа л баахан цэрэг барилдуулж тоо нөхдөг биз дээ.

Avatar

Зочин 2017-10-03 202.179.30.194

Монгол үндэсний бөх болохоо биш сумо биш шүү. нямдорж бөхийн холбоог толгойлох эрхгүй болчоод үндэслэлгүй шийдвэр гаргаад байхаа боль.

Avatar

Зочин 2017-10-03 182.160.3.216

энэ маш зөв зүйл болжээ…энд наадмын найраа багасна шүү дээ…

Avatar

Зочин 2017-10-03 103.229.121.19

garidaas deesh bol uramshuulal avna genee uhen untlee buh barildaand irj burtguuleed baihad uun tsalin tetgever

Avatar

Зочин 2017-10-03 202.131.243.162

ene mash zuv zuitei zuil bna. harin ch bur iluu ene mahan bumbulguudiig changalah bsan yum..

Avatar

Xentii 2017-10-03 192.171.32.174

Xedee amidardag buxchuud zaaval xot orj barildax uu?

Avatar

Jinhene bosoo tsagaan hiamartai mongol boh 2017-10-03 122.201.24.56

Zuitei mongiig ni ulsyn tosowtei holbood ogoorei teguul naidwartai mongoor tasrahgui

Avatar

Зочин 2017-10-03

Зүйтэй уламжлал шинэчлэл

Avatar

Zochin 2017-10-03 27.123.212.133

Nymdorj danzan 2 z**l

Avatar

Зочин 2017-10-03 202.131.243.162

alt uhaj bayajsan n***** gatsuurtiin chinbat chi uuruu z**l…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж